Гагц надаа с юуг ч битгий “нуу” ээжээ
Зэмлэлдээ ижий минь, зэмлэ намайгаа
Саваагүйтэн чихэнд тань хонх уядаг байсан үе шиг охиноо зэмлэ
Дуугаа хурааж тунихвий гэлгүйгээр сурга
Дунд чөмгөөрөө жиргэн, хөөрөхдөө санан нэг номхорюу
Уйлалдаа ижий минь гуниг бүхнээ цэлмэтэл
Гагц би л дэргэд чинь үлдэж алчуур чинь бол юу
Хэлэл дээ ижий минь, өдийг хүртэл юу туулсанаа
Хэцүү байна даа гэж шантрах үедээ үргэлж санаж явюу
Хөгжилд л дөө ижий минь, алив найзуудтайгаа цэнгэ
Хорин хэдэн насандаа ямар давилуун явсаныг тань хар юу гэлээ
Элдвийг тунгаан нойр чинь хулжаавал сэрээ ижий минь, үрээ
Эгшиглэнт бүүвэй аялан ангир уурагаараа амилуулсан шөнийг нэхэн ярилцюу
Үрээ үнэрлэмээр байвал дууддаа ижий минь
Үйлт энэ орчлонд танаас үнэтэй нь үгүй билээ, нисэн очъё
Өнгөрсний хойноос халагладаггүй юм шүү та минь
Өөрийн чинь үргэлжлэл болсон үрс чинь байна шүү дээ
Бие ээ нөөдөө ижий минь, одооноос
Бидэнд түшиг болж хамт өтлөхийн төлөө…