Ирэх онд АЯЛЛЫН зорилгоо биелүүлэхэд тань туслах ШАЛГАРСАН АРГУУД

Explore with Jinji
4 min readAug 15, 2021

--

2019 он Guanxi муж, Guilin хот, Ping an тосгон
2020 он БНТУ улсыг зорих дор

Аялалд явуулдаг тарни ..Ум..ажлаа хурдан амжуулж хийгээд.. Хум ..цалингаасаа сайтар хуримтлуулаад аял, зугаал, аял, зугаал суухай гэж мэгээд ккк.

Шинэ газар, огт өөр хүмүүс, хачирхалтай соёл, өмнө нь идэж үзээгүй хоол хүнс… Энэ бүхэн бидэнд амьдралыг өөрөөр харах, шинэ санаа олох, сэтгэл түгшээж буй асуудлыг умартах хамгийн сайн “эмчилгээ” болдог билээ. Цар тахлын үеэр энэ хүнд үед гүй яадахдаа Эрээн ч болов гараад ирэхийнсан гэсэн хүсэл хүн болгонд төрж байгаа нь лавтай.

Сар гарнаа Золбоо минь гэгчээр цалингаа хуу хуримтлуулж байгаад муухай өвчин арилах цаг дор мөрөөдлийн аялалдаа явж, өөрийгөө хийгээд дэлхий ертөнцийг олж нээх, мартагдашгүй дурсамж бүтээхэд тань туслах санхүүгийн бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Төсөв зохиож түүндээ тааруулж амьдрах

Хамгийн түрүүнд орлогынхоо тодорхой хувийг хадгалсны дараа үлдсэн мөнгөндөө тааруулж амьдрах дадлыг мөрдлөг болгоорой. Ингэхийн тулд та юун түрүүнд автомат хуримтлалын данс нээлгэх хэрэгтэй.

Аялахад тээвэр, буудал, үзвэр үйлчилгээ, даатгал, бэлэг гэхчлэн хэр хэмжээний зардал гарахыг тооцоолж, ерөнхий төсөөлөлтэй болоорой. Ийм дүр зураг толгойд тань бий болсон цагт нийт зардлаа аялах хүртэлх хугацаанд хувааж, сар бүрийн орлогоосоо автомат хуримтлалын данс руугаа хийгээрэй. Тэгээп хадгаламжаа ор тас мартаарай.

  • Та мөнгөө юунд хамгийн их зарцуулдгаа мэдэхгүй бол хуримтлал үүсгэж чадахгүй

Хэрэгтэй, хэрэггүй зүйлд жилийн турш үрсэн мөнгөө тооцоод үзвэл халаглахаар их тоо гарна гэдэгтэй мөрийцсөн ч болно. Иймд өнгөрсөн сард зарцуулсан 100 төгрөгийг ч тэмдэглэж санхүүгийн тооцоо гаргах нь танаж болох зардалдаа анализ хийхэд тусална.

  • Утасны төлбөр, үргүй зардлаа танах

Бидний олонх нь интернетэд холбогдож, цахимаар харилцдаг болсон өнөө үед үүрэн сүлжээний дараа төлбөрт хэрэглэгч болж сар болгон хэрэглээнээсээ хэтийдсэн төлбөр төлөх хэрэг юусан билээ. Хэрэв та дараа төлбөрт дугаартай, “дата”-г хайр найргүй хэрэглэдэг бол дугаараа урдчилсан төлбөрт болгож хэрэглээгээ танаж үзээрэй.

  • Мөнгө хэмнэх дадлуудыг хэвшүүлээрэй
  • “Партидмаар” байвал гэртээ “партид”

Зугаацаж, хөгжилдөх мөнгөө хэмнэнэ гэдэг нь баяр, ёслол тэмдэглэлт өдрүүдээр гэртээ ганцаараа үлдэхийн нэр биш юм. Тэгвэл гадуур мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа гэртээ “партидаж” болно шүү дээ.

Кино үдэш зохиож, гарынхаа хоолоор найзуудаа дайлж, тоглож, хөгжилдөх зэргээр төсөрхөн аргаар цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Гаднаас шар айраг, ликор худалдан авч, өөрөө өөрийнхөө бартендер бол.

  • Аялалд зориулсан хуримтлалаа бүхнээс түрүүнд тавь
2020 он Турк улс, Анталъя хот

Боломжтой болохоор, цаг нь ирэхээр, энэ баярыг л өнгөрөөгөөд гэх мэтчилэн шалтаг хэлж хойш тавьсаар ирсэн зуршлаа яг одоо засаарай.

“Төгс цагийг ирэхийг бүү хүлээ, төгс цаг нь одоо цаг” гэдэг үг хүртэл бий. Тиймээс ямар нэгэн гэнэтийн худалдан авалт, сэтгэл хөдлөлд автсан шийдвэр гаргах гэж буй үедээ энэ мөнгөөр мөрөөдлийн аяллаа биелүүлэх боломжтойг өөртөө сануул.

  • Өдөр бүр мөрөөдлийн аялалдаа гарч буйгаар төсөөл
БНХАУ. Жиан жиа жие хот. 2019 он

Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө асуухаас бүү ич

Баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ойр дотны хүмүүстээ аялалд гарах гэж буйгаа хэлж, мөнгө өгөх нь хамгийн супер бэлэг болохыг санаа зовохгүйгээр ойлгуулаарай. Заавал бэлэн мөнгө биш аяллын тийз, аялалд нэн шаардлагатай зүйлсээ авахуулж болно. Хүмүүс мөнгө өгөх дургүй ч мөрөөдлийг тань биелүүлэхэд тусалж байгааг мэдвэл хэн ч дургүйцэхгүй.

Минималист амьдрахыг хичээх

“Less is more” буюу цөөн зүйл нь их зүйл гэдгийг худалдан авалт хийх тоолондоо санаарай. Танд өмсөх хувцас, унших ном, хэрэглэх зүйл хэдийн байхад илүү сайжруулах, сэтгэл хөдлөлдөө автан сүүлийн загварыг авах нь “Шаардлагатай гэж үү, үүнийг авснаар үнэхээр би аз жаргалтай болох уу” гэдгээ үргэлж тунгаах хэрэгтэй.

  • Согтууруулах ундаа, тамхи, кофе зэрэгт баяртай гэж хэлээрэй

Таны сарын амьдрах өртөг хэд вэ? Түрээс, байр, машин, цахилгаан барааны лизинг, даатгал, кредит карт, гар утас, интернетийн төлбөр, хүнс, ахуйн хэрэглээний зардал, хувцас, хааяа хорхой дарах амттан, кофе, үүн дээр нэмэх нь хор болох тамхи, согтууруулах ундаа гээд энэ бүгдийг тооцож үзээд та уулга алдаж мэднэ.

Харин таны орлого чинь хэд билээ? Ийм их зардалтай амьдарч байж тамхи, хундага дарс, халбага шар айрагт зориулах мөнгө хайран биш гэж үү? Та сардаа хэдэн хайрцаг тамхи, шар айраг уудаг вэ, үүнийг жилээр нь тооцоод үз. Хүссэн улс руугаа нисээд ирэх онгоцны тийзний хэмжээний мөнгө гарна гэдэгт мөрийцхөд ч бэлэн байна.

Зурагт үздэггүй бол үйлчилгээ авахаас татгалз

Орчин үед гэртээ зурагт үзэх цаг зав бидэнд хэр их гардаг билээ. Бүхий л мэдээллээ интернет, тухайн телевизийн сошиал платформоос шууд хүлээн авах боломж бүрдсэн өнөө үед “бага төлбөр гардаг ч байсан хамаагүй” зурагтын үйлчилгээнээс татгалзаарай. Том дэлгэцээр үзэхийг хүсвэл нөтбүүкээ зурагттайгаа холбон кино, youtube-ээс бичлэг үзэх боломжтой шүү дээ.

Зорилгодоо үнэнч, зорьсондоо хүрдэг таны аялалд адал явдал, мартагдашгүй дурсамжийг хүсье.

2018 он. БНТУ, Измир хот.

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet