Хоёр Солонгосын хоржоонтой түүх
Нэг эцэг эхийн хүүхдүүд атлаа бие биендээ дайсагнан,царай царайгаа харахгүй нүүр буруулбал ямар байхсан билээ. Нэг хэсэг Netflix-ээр өсвөрийнхнийг төдийгүй бүх насныхныг хайранд умбуулсан Crash Landing on you киног үзсний дараа тэнгэр газар шиг ялгаатай хөгжил, улс төрийн дэглэмтэй хоёр Солонгосын түүхийг сонирхохгүй байж чадаагүй юм. Биеэр нь ижил цус урсаж, нэг хэлээр ярьж ойлголцож, бөмбөрцөгийн нэг л уртраг дээр аж төрөх энэ хоёр ард түмэн битүүхэндээ нэгдэхийг тэмүүлэх авч ханаж цадахгүй улс төрийн эрх ашгийн төлөөх шунлаас болж нэгэн жарныг бие биенээсээ нүүр буруулан элээжээ.
Энэ хоржоонтой түүх бидэнд ч бас тохиосон билээ. Бид мах цусныхаа тасархай болох Оросын Тува, Буриад, Өвөр монгол, Шинжааны Тувачуудаа цөвүүн цагт газар нутагтай нь хамт хоёр хөршдөө хүчин мөхсдөн алдсан бидний зүрхэнд мөн нэгдэе гээд нэгдэж чадагүйн гуниг гийх тул тэдний зовлонг юу юунаас ойр мэдэх биз.
Чухам хэзээнээс, ЯАГААД хагацах болов?
- Солонгос улс чухамдаа 1910 он хүртэл нэг хэл, соёлтой нэгдмэл улс болон оршиж байлаа.
- Их наран улс 1910 онд Солонгосын хойгийг колончлов.
- 1939–1945 онд 6 жилийн турш үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайнд АНУ болон Япон хоорондоо дайсагнаж байв.
Эхний байлдаанд Японд ялагдсан Америкийн цэргүүд хариугаа авахын тулд муж бүрээсээ эрдэмтэд цуглуулан нууц төсөл буюу цөмийн зэвсэг ашиглан дайн оролцох“manhattan project”-ийг хэрэгжүүлж эхэлдэг.
Ингээд 1945 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Америк Little boy гэх атомын бөмбөгөөрөө Японы Хирошима хотыг үнсэн товрого болгожээ. Үүний уршгаар нэг өдрийн дотор тус хотын 100 мянган хүн амиа алдсан байна. Ингэж Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-д бууж өгснөөр 1924 оны 8 дугаар сард Солонгос улс колоничлолоос чөлөөлөгдсөн юм.
Хүчин мөхөстсөн япончууд солонгосоос цэргээ татаж байх үед ЗХУ, Солонгосыг АНУ эзэлж хүчирхэгжихвий гэж болгоомжлон АНУ-д туслах нэрийдлээр 6 хоногийн дотор Солонгосын бүс нутгийн гуравны нэг хүртэл түрж орж иржээ.
Ийн 1945 оны наймдугаар сарын 11-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Дин Руск, Америк Солонгосын нэгдсэн цэргийн хурандаа Чарльз Боунстил нар ЗХУ-ын төлөөлөгчидтэй уулзан Солонгосын газрын зураг дээр хуваарилалт хийсэн нь Солонгосын хувь заяаг шийдсэн хэрэг болжээ. Энэ бүсчлэн хуваасан шугам нь өдгөө 38 дугаар шугам хэмээн нэрлэгддэг.
Энэ үед НҮБ Солонгосчуудад бүх орон даяар иргэдийн сонгууль явуулж төлөөлөгчид сонгуулан даруй засгийн газар байгуулж, тусгаар тогтонолоо олж авах зөвлөмж өгдөг.
Өмнөд, хойд хэсгийн хоёр ахлагч үүнд санал нэгдэхгүй Солонгос улс 3 жилийн турш засгийн газаргүй явсан байна.
Хэрэв тэд НҮБ-ын зөвлөмжийг дагасан бол өдийд нэгдмэл улс байх байжээ.
Хоёр хуваагдаад байсан Солонгосын өмнөд хэсэгт хүн амын 60 хувь нь төвлөрч байсан тул өмнөдийн ахлаг Иль Сын Ман тус улсын ерөнхийлөгч болох нь тодорхой байв. Тиймээс умардын ахлагч Ким Иль Сун НҮБ-ын шийдвэрийг шударга бус гэж үзээд хүлээж авдаггүй. НҮБ ийн төлөөлөгчид Солонгост ирэхэд Хойд талын бүс нутагтаа оруулаагүй гэдэг. НҮБ дахин хуралдаж сонгууль явуулахыг зөвшөөрсөн өмнөд талынхныг сонгуулиа явуулж даруй тусгаар тогтнолоо олж авахыг даалгажээ.
1948 онд Солонгосын өмнөд хэсэгт анхны парламентын сонгууль болж 198 гишүүн сонгогдож, үндсэн хуулиа баталж долоодугаар сарын 28-нд Иль Сын Маныг ерөнхийлөгчөөр сонгожээ. Ийн 8 дугаар сард Өмнөд Солонгос улс тусгаар тогтнолоо тунхагладаг.
Төд удалгүй хойдод ЗХУ-ын тусламжтай умардын ахлагч Ким Иль Сун тусгаар тогтнолоо зарлаж, ерөнхийлөгч болдог.
Энэ хоёр хүн ерөнхийлөгчийн суудал руу шунахайрахгүйгээр улс орныхоо эрх ашгийг төлөөх шийдэлд хүрсэн бол энэ хоёр өдгөө нэгдсэн маш хүчирхэг орон байх байлаа.
ЗХУ болон АНУ Солонгосоос цэргээ татах үед Хойд Солонгос ЗХУ-ын цэрэг армийн туршлагыг суралцахаар Сталинаас тал цэргээ үлдээхийг хүсэж хоёр жил өмнөдийг эзлэх бэлтгэлээ базаадаг.
АНУ ын цэргүүд өмнөд Солонгосыг орхиод явсан үед умардын ахлагч Сталин руу 48 удаа өмнөдийг эзлэх дайны дэмжлэг хүссэн дэлхийн хоёрдугаар дайнд Германтай байлдаад хүч нь суларсан тул тул үл зөвшөөрчээ.
Америкийн нөлөө бүхий хүчирхэг улс бөөрөнд нь бий болохоос Хятад улс сэргийлж, тоглоомын улс байх хэрэгтэй гэж үзэн арыг нь даахаа амлаж цэргийн тусламж үзүүлсний дагуу умардынхан 1950 оны зургаадугаар сарын 25-нд өмнөд Солонгос руу 100 мянган цэрэгтэйгээр довтолдог. Дайн эхлээд гурван хоногийн дотор өмнөдийнхөн нийслэл Сөүлээ хойд Солонгосчуудад алддаг.
Харин энэ үед Америкчууд яаралтай НҮБ-ыг хуралдуулж өмнөд Солонгост туслах шийдвэр гаргадаг. Америкийн цэргийн туслалцаа орж ирэхээс өмнө өмнөдийнхнийг эзлэхээр хойд Солонгосчууд Тэжоныг эзлээд Тэгү хүртэл орж иржээ. Тэгүгийн дараа Бусаныг эзэлчихвэл Солонгосыг тэр чигт нь эзэлж авна гэж итгэж байв. Харин энэ үед 16 орны цэргээр армиа бүрдүүлсэн АНУ-ын дэмжлэгээр Сөүл-ээ эргүүлэн авч, хойшоо дайрсаар 38 дугаар шугамаас хойд Солонгосын цэргийг шахаж гаргаж, Пеньяныг эзэлж Хятадын бүстэй ойрохон тулж ирдэг.
1953 онд Сталиныг нас барсны дараа зэвсэгт хүчний гэрээ байгуулж гурван жилийн турш үргэлжилж олон сая цэрэг, олон мянган гэр бүлийг хоёр талд хуваасан дайныг зогсоох гэрээ сая нэг хийжээ.
Ийнхүү хүчирхэг гүрнүүдийн дайны талбар болж байсан хоёр Солонгос өдгөө өөр өөрийнхөөрөө түүхийг бүтээсээр. Хэзээ нэгдэх эс бөгөөс энэ хэвээр замнах эсэхийг хэн ч эс тааж чадна.
Өмнөд Солонгосын хувьд капитализмыг сонгож ардчилсан засгийг байгуулж хөгжилд хүрч чадсан бол ЗХУ-ын социалист дэглэмийг дагасан Хойд Солонгост иргэд нь улс төрийн ямар ч эрх чөлөөгүй, хэнийг сонгохоо бүү хэл, юу эдэлж хэрэглэх, юу бодохыг нь хүртэл шийддэг угсаа залгамжилсан дарангуйллын төр тогтож хөгжлөөс хол хоцорчээ.
Үүний нэгэн адил хоёр хүчирхэг гүрний дунд өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын хувьд зэр зэвсгээр биш ч худалдаа, соёлын зөөлөн бодлого, төр баригчдын тавьж буй их өр зээлийн төлөөст газар нутгаа алдахгүй гэсэн баталгаа байхгүй.
Тиймээс эх орныхоо, үе хойчийнхоо ирээдүйн төлөө одооноос мэдлэг, боловсролын эрх чөлөөнд хүрч, ухаалаг, хэрэглэгч биш бүтээгч үндэстэн болох сонголт, боломж, хувь заяа бид бүхний гарт буй за.