1 min readMar 9, 2019
Цаг хугацаа үнэнг худал болгодог худлыг үнэн болгодог хүчтэй юм шиг. Өчигдөрхөөн үнэн гэж итгэж байсан зүйлс худал байх тохиолдол, буруу, худал гэж итгэж байсан зүйлс магадгүй 100 жилийн дараа үнэн байж болохыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр амьдрал өөрөө тааварлашгүй оньсого юм даа. Дэлхийн түүх, шинжлэх ухааны хөгжил, улт төрийн үзэл баримтлал дэээрээс жишээ татаж үзэхэд хүртэл ийм факт зөндөө л бий шүү дээ. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэвч үнэн гэж найдаж буй зүйлдээ 100% хэзээ ч итгэх хэрэггүй гэж боддог.