Өөрийнхөөрөө амьдрахуйн тухайд бяцхан бодрол

Explore with Jinji
3 min readNov 11, 2018

--

За сонин юутай залуусаа? Надаар уу? Ойрын хэдэн сарын овоохон сонин хийгээд бодролоо хуваалцмаар санагдаад.

Зорьсон зүйл минь нуран унаж, уул шиг нөмөртэй, үргэлж дэмжиж, зөв бурууг зааж сургадаг байсан хүнийг гомдоож, цаг зав сэтгэлээ зориулсан зүйлдээ хүссэн үр дүн хараахан гаргаагүй, өөрийгөө тултал нь доогуур үнэлсэн, эцсэн өдрүүд, интернет худалдаанд хүртэл хулхидуулан, ялих шалихгүй зүйлд эцэг эх үл ойлголцож хомрогонд би өртөн, хэн нэгнээс сэтгэл горьдон суусан тэнэгхэн өдрүүд…

Яаж ч хичээгээд хүмүүс чамайг ойлгохгүй, үнэлэхгүй үед нэг иймэрхүү :P …хангалттай хичээгээгүй байна даа, хонгор минь

Гэх мэтчлэн яриад байвал өрөөлд хийгээд өөртөө туних асуудлууд олон л байгаа л даа. Гайхалтай нь би урьд хожид байгаагүйгээсээ илүү уужуу байхын ухаанд суралцаж явна. Хэн намайг юу гэж ярих, бодох бол яанаа тэгэх байждээ, за Жинжи минь ёстой жилийн дараа,сарын дараа гэхэд энийг л хийчихсэн байхгүй бол дэмий шүү, чүт өндөр арай хөөрхөн байсан ч болоосой, ирээдүйд хэн болж яаж амьдарна ааээтр жоохон юм байж юун ч олон асуудалд толгойгоо шөнө болгон гашилгадаг байсым бэ дээ..

хум…..

Одоо бол автуусанд архи,тамхи,шивэр үнэртүүлэн агсам тавьдаг ах нар, цохих нь холгүй ёворч байгаад утсны наанаас хамаг амьдралаа чарлан ярьдаг эгч нар, өөрөөс нь дүү,туршлага дутуу гэж басдаг хүмүүс гээд л өрөөл бусдыг шүүхгүй байхыг чинь үнэнээсээ хичээж байгаа.

Гарах гэж цаг шахам толины өмнө эргэлдэж, салж өгдөггүй батгыг хараан, өөрийгөө голохоо ч больжээ. Болох юм болох жамаараа болох байлгүй дээ. Надад гэлтгүй хүн болгонд л ийм асуудал байж таараа. Хэн нэгэнд буруугаар ойлгогдож, хаа нэгтээ ажилласан газартаа дутуу үнэлэгдэж, тэдэнд зориулсан сэтгэл хийгээд цагийг чинь үнэлэхгүй өрөөлд хийгээд өөртөө туних үе бишгүй л гарах санж.

Эрх чөлөөтэй байхын тухайд өөрийнхөө хэмжээнд багахан зоримог алхам хийсэн. Гэхдээ эрх чөлөөг яагаад заавал мөнгөөр авах ёстой юм бол, яагаад заавал хэн нэгнийг шархлуулж олддог эд вэ ? Эрх чөлөө гэж сүртэй нэрлээд байгаа зүйл минь ердөө өөрийн хүслээр л амьдрах шүү дээ. Хэн ч амьдралд минь оролцохгүй, зааж зааварлахгүй, намайг шүүхгүй. Гэхдээ асар их хариуцлага заавал дагана, өвдөж зовсон ч хэнээс ч тусламж авахгүй, хэнд ч өрөвдүүлэх ёсгүй, хэнд ч яршиг удахгүй, санхүүгийн хувьд 100% бие даана. Ингэж амьдрахын амтыг англи хэлний “bittersweet” буюу гашуун мөртлөө амттай гэдэг ганц үг хангалттай илэрхийлнэ. Өөрийнхөө дотоод сэтгэл, дотоод хүнийг илүү сонсон шийдвэр гаргаж, бие даан амьдрах.. дажгүй шүү.. :)

Бодож төлөвлөсөн минь талаар өнгөрөхөд сэтгэл санаагаар унаж суухаар дараагийн ажлаа хийсэн нь дээр шүүдээ Жинжи минь гээд өөрийгөө тайвшруулж шинээр эхлэв. Бодит байдал санаснаас чинь өөр байж болно тэглээ гээд гутрах хэрэг юусан билээ.

Бусдыг бүү хэл өөрийгөө таньж мэдэж ойлгоход нэгэн амьдрал үл хүрэлцэх мэт

Хаа нэгтээ өөрт минь тохирсон ертөнц байж л таараа.Хэрвээ байхгүй бол өөртөө бий болгоход л хангалттай

өөрт минь тохирох төсөөллийн цэнхэрхэн ертөнц

Амьдралд сургуульд сураад, ширээний ард суугаад олж мэдэхгүй зүйл тоо томшгүй их аж. Би өнгөрсөнрүү гээ халаглагч нэгэн биш гэхдээ эрдэм номд шамдахын амтыг дахин дахин мэдрэхсэн.Үүнд бүхий л амьдралаа зориулж болох нь өөрөө гайхамшиг.

Гэрээсээ гарч, биеэ хөдөлгөж, туршлага сууна гэдэг чинь ч үнэндээ өөрийнхөө дотоод сэтгэл болон гадаад ертөнцөөр аялж буй багахан хэмжээний аялал байна шүү дээ. Гэхдээ амьдралын минь хамгийн чихэрлэг бас бага зэрэг гашуун аялалууд байсан, байх ч болно. Эцэг эхээсээ өөр гадны хүнээр загнуулж үзнэ гэдэг чухал даваа. Баяр жаргалтай зүйл бэрхшээлтэй байж байж л илүү баярламаар болдог шүүдээ. Одоо бол амар жимэр амьдрал гэж байдаггүй, хүн өөрөө амгалан байдлыг олох ёстойг ухаараад олон юманд санаагаа чилээхгүй өрөөлийг, өөрийгөө хэнийг ч шүүхгүй гагцхүү урдах ажлаа сэтгэлээсээ хийгээд, сэтгэл тайван, эрүүл амьдрахыг хичээж байна.

Нүдээ аниад инээмээр…. худал хуурмаг, муу муухай бүхнийг үл анзааран

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet