11 дүгээр сараас ухаарсан 11 зүйл хийгээд СОЛО аяллаас үлдсэн сургамж
Цаг хугацааны тээрэмд нухлагдан нэг ажих нь ээ14 хоногийн дараа 2020 он гарах болжээ. Өнгөрсөн долоо хоног гэнэт сэхээ аван өөрийгөө дүгнэхэд энэ оны зорилгоо арай чүү 30 хувьтай л биелүүлсэн өөртөө гутах, гоморхох сэтгэл төрөхгүй гээд яах билээ. Тиймдээ ч “За ирэх оноос л баттай”….хэмээн олон жил хойш тавьж, өөрийгөө хуурч ирсэн “муухай” зангаа яг одоо таягдан хаяхаар шийдсэн юм. Өнөөдөр бол үлдэж буй амьдралын минь эхний өдөр. Тэгэхээр ирэх жилээс л …гэж өөрийгөө хуурахаа болихоор шийдэн, үлдэж буй 14 хоногийг “урахаар” шийдсэн нь энэ. Биш ээ юу нь ирэх 14 хоног вэ ирэх жил, үлдсэн амьдралаа хойш тавьж, шалтаг тоочихоо больё гээд хамгийн түрүүнд 11 дүгээр сарын ухаарлаа нөхөж бичлээ.
Учир юу гэвээс 11 дүгээр сар алдаа оноотой ч үүнээс хол давсан их ухаарал, сургамж, сэтгэл догдлуулах дурсамж, адал явдлаар дүүрэн энэ оны хамгийн “сооl” сар байлаа.
- Энэ сард олж мэдсэн шинэ мэдлэгийг нь нэг гарцаагүй JANTELAGEN буюу даруу амьдрах Швед философи юм. Нийтлэлийн санаа хайж байгаад санаандгүй олж, орчуулж сайтдаа нийтэлсэн юм. Товч өгүүлбэл: Үүнийг Скандинавын орнууд энэ тэнцүүгийн зарчим буюу буюу ”Бусдаас илүү хүн гэж үгүй” гэсэн агуулгад ч хамаатуулна. Хачирхалтай нь скандинавчуудын энэ философи эртнээс өвлөгдөөгүй, өнгөрсөн зуунд л бий болжээ. “Jante” нь Данийн зохиолч Aksel Sandemose-ийн 1933 онд Норвеги хэлээр бичсэн “En flyktning krysser sitt spor” буюу “Дүрвэгсэд өөрийн замыг дайрна” зөгнөлт романаас үүдэлтэй үзэл санаа. Энэ зохиол нь Jante тосгонд амьдардаг хүүгийн амьдралын түүхийн тухай бүтээл юм. Jante тосгонд нийгмийн бүхий л харилцааг төрөөс зохицуулж, журамладаг ба “Өөрийгөө бусдаас онцгой гэж бүү бод” гэсэн эхний заалтаас дараагийн 9 заалт нь урган гарчээ. Энэ тосгонд хэн нэгэн бусдын хийх зүйлийг заадаггүй, бусдаасаа онцгойрохыг хүсдэггүй хүмүүсийн тухай юм.
1.Та өөрийгөө бусдаас онцгой гэж бүү бод.
2. Бусдаас мундаг гэж бүү баярх.
3. Бусдаас ухаантай гэж бүү онгир.
4. Бусдаас сайн хүн гэж бүү тунгаа.
5. Бусдаас илүү мэдлэгтэй гэж бүү сана.
6. Бусад хүнээс өөрийгөө чухалд бүү тооц.
7. Бүх зүйлд гарамгай гэж битгий ихэрх.
8. Танд бусдыг тохуурхах эрх байхгүй.
9. Хүн бүхэн чамайг анхаарч халамжлах ёстой гэж бүү эндүүр.
10. Өөрийгөө бусдад заах эрхтэй гэж бүү шагшир.
Шведүүдийн хувьд хөрөнгө мөнгө, орлогын тухай яриа хүний биологийн үйл явц болох бие засах, хүндрэх, бэлгийн амьдралын тухай ярихаас илүү хаалттай сэдэв. Бидний олонх цахим орчинд эдэлж хэрэглэж буй зүйлс, боловсрол, өөрт буй бүхнээ гайхуулах “хэнээтэй” бол Шведүүд дундаж түүнээс доод давхаргынхан л ингэж загнадаг гэж үздэг байна.
2. ТЭНЭГ БАС ЗОРИГТОЙ БАЙВАЛ ТЭНГЭРИЙН УМДАГ АТГАНА
Тэнгэрийн умдаг гээч юу болохыг мэдэхгүй ч чин сэтгээлээсээ хүссэн зүйлийнхээ төлөө зоригловол хорвоо ертөнц үүнийг биелүүлэхэд тань гарцаагүй тусалдаг аж. Ээлжийн амралтаараа Зүүн өмнөд Азийн орнуудаар соло аялал хийхээр төлөвлөсөн ч амралтаа бүтнээр нь авч чадаагүй тул 16 хоног Хятадын хотуудаар соло аялал хийхээр зэхэв. Сайн уу, баярлалаа, баяртай-гаас өөр хятад үг мэдэхгүй, аялах төсөв, төлөвлөгөө, бэлтгэл гээд байхаар ч зүйлгүй яаран сандран Монголоос гараад урд хөршийн 4 хот, 2 тосгоноор аялан зорьсон газраа үзээд гэртээ мэнд мэлтийж ирэв. “Тэнэг”-гийг юмнаас айх айдасгүй, гэнэн гэж би энэ удаад тодорхойлъё.
3. Бусадтай түрүүлж яриа өрнүүлж, нээлттэй харилцаж чаддаг бол хаана ч хээр хонохгүй
Уг нь ч хээр хонох гоё шд кк. Интроверт миний хувьд чимээгүй байдлыг эвдэн танихгүй нэгэнтэй түрүүлж дуугарах нь хүсээд байх зүйл биш ч ганцаар аялснаас хойш дотор минь жинхэнэ эксторверт, яриа “гар” унтдаг байсныг олж сэрээсэн юм. Аяллаа их адал явдал, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсвэл сониуч бас яриа нэгэн байгаарай.
4. Аялалд гарахдаа оффлайн үед ажилладаг апп заавал татах!
Уг нь өмнөх аяллууддаа хэрэгтэй бүх апп-аа татаад гарч, оффлайн байхын зовлонг мэдрээгүй тус энэ удаад яарч сандарч яваад хэрэгтэй апп-уудаа татахаа ор тас мартжээ. Хятадын сошиал медиа хоригийг мэдэж байсан ч татсан хэдэн vpn-ий нэг нь ч ажиллахгүй, оффлайн апп байхгүй Хөх хотод оччихоод хаачихаа мэдэхгүй буцъя хэмээн толгой гудайлган байхад замд таарсан Америк хос сэтгэл сэвхийтэл өргөж, урам өгсөн юм. Тиймээс аяллын хамгийн сайн хамтрагч maps.me,translate app, хятадаар аялах бол Vpn 10 ширхэгийг 😂 татаарай. Тоглоомчгүй…
5. Бэлэн мөнгөтэй явах
Ихэнх хүн бусдын туршлагаас суралцан, амьдрал дээр арай бага алддаг бол би өөрийн биеэр мэдэрч байж ухаардаг төрлийн хүн аж ккк. Бэлэн мөнгөтэй л яваарай даа гэж түмэнтэй уншсан ч болох байлгүй дээ гэсэн хэнэггүй зангаасаа болж юу эс үзэхэв. Эндээс авч гарсан мөнгө маань Жианжиажие-д очоод дууссан тул гэрээс найз нөхдөөсөө 100, 200 мянгаар авсаар байгаад 6,7 удаа нэг удаагаа 5500 төгрөг суутгуулан байж атм-ээс мөнгө авсан байдаг юм. Хэрэв хангалттай мөнгө бэлнээр авч гарсан бол 100 юан хэмнэхгүй юу. Тэнд хулгай гэж байхгүй тул нэгэнтээ л хямд зардлаар олон газар үзэхээр зэхвэл мөнгөө бэлнээр авч гараарай. Гол нь бэлэн мөнгөө үрэх гээд гар загатнаад байвал тэвчиж өөрийгөө ялаарай.
6. Аяллынхаа төсвийн 25 хувийг хадгалаад ор тас март
Миний хувьд үүнийг хэрэгжүүлэхийг хичээсэн огт чадаагүй учраас дараа дараагийн аялалдаа нэн тэргүүний мөрдлөг болгохоо яс махандаа тултал ойлгоотохов. Галт тэргээсээ хоцрох, утсаа голд унагааж эвдсэн гээд төлөвлөөгүй баахан зардал гарах үед хэрэв би мөнгөнийхөө 25 хувийг хадгалсан бол энэ надад асуудал мэт санагдахгүй байсан биз.
7. Аялагчдын сошиал бүлгэмд элсэх
Аялахаар төлөвлөсөн улсыг тань зорих гэж буй аялагчдын фэйсбүүк, lonely planet, meet up, message me,couchsurfing community зэрэг сошиал бүлгэмүүдэд элссэнээр өөртэй чинь адил аялж байгаа залуустай танилцан, уулзалтад очиж, шинэ хүрээлэлтэй болох гайхалтай боломж юм. Үүнийг би ирсэн хойноо л санасан тул дараагийн аялалдаа хэзээ ч мартахгүй сургамж болсон билээ.
8. Асуудалд орлоо. Улам томруулах, эсвэл эрүүл ухаанаар тунгаах таны сонголт
Танд ямар нэг асуудал тохиолдлоо үүнийгээ том асуудал мэтээр хүлээн авч, өөрийгөө стресст автуулах нь асуудлыг жижгэрүүлэхгүй харин өөртөө хийгээд эргэн тойрны хүмүүст төвөг удахын л нэмэр. Би Guilin хотод галт тэрэгнийхээ тасалбарыг захиалахдаа паспортын минь тоог буруу бичсэнийг анзаараагүйгээс болж 520 юанаар шатаж, тэр өдөр аваад сар ч болоогүй утсаа голд унагааж эвдлэх зэргээр төлөвлөөгүй баахан шатаж билээ. Сэтгэл нурж уначих гээд уйлан дуугарч буудлынхаа ресепшн залуутай засварыг газар очоод ирэхдээ түүний надад хэлсэн “Is that really massive problem for you, if so stay couple days and wait until your phone had fixed” гэсэн ганц өгүүлбэр тэр өдөр юу ч тохиолдоогүй мэт сэтгэлийг минь сэргээсэн юм. Бодоод байсан чинь тийм ээ тийм ч том асуудал биш, паспорт минь байна, эрүүл, аюулгүй байна өөр юу хэрэгтэй гэж хэмээн өөрийгөө тайтгаруулж байв. Хариад ажлаа хийгээд өр зээлээ төлчихнө, мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй туршлага, үнэ цэнэ, дурсамжийг аяллаас авсан болохоор гудайх эрх надад үгүй. Serious байснаар асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
9. Сонор сэрэмжтэй байхгүй бол нүд чихээр яалтай билээ
Хайхрамжгүй зан чинь чамайг нэг өдөр алж мэднэ гэж эмээ минь гүй ээ мөн их захидаг байв. Би ч хаширч ханах биш ямар. Очсон хот болгондоо эд зүйлсээ санаандгүй гээнэ, тээврийн билетээ захиалахдаа яаж ийгээд будлина. Тэглээ гээд би бүтэлгүй амьтан хэмээн өөрийгөө сэтгэлээр унагаахын оронд дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй, сонор сэрэмжтэй байхыг хичээж байна.
10. Өөрийгөө хэн ч биш, болоогүй байна гэдгээ хааяа ч болов мэдрүүлж сэхэл аваарай
Хүн л болсон хойно өөрийн мэдэлгүй ойр дотны хүндээ муухай ааш авир гаргах, өөрийгөө хянах бүү хэл ойлгохгүй үеүд тохионо. Залхмаар, шантармаар санагдах энэ үе удаан даамжирвал хэвийн амьдралаасаа түр завсарлага авч, ЧИ ДЭЛХИЙН ӨЧҮҮХЭН ТООСОНЦОР, АСУУДАЛ ЧИНЬ ЮУ Ч БИШ болохыг мэдрүүлэх газар луу яваарай. Энэ бол миний хувьд урд өмнө нь байж үзээгүй орчин, шинэ соёл иргэншил, нүд нь очтон ажилдаа улайрцгаах хүн сүргийг ажих юм. Энэ бүхэн надад цоо шинэ харах өнцөг, урам зориг, амралт болдог.
11. ТУХТАЙ БҮС чиний ДАЙСАН
Үүнийг мэдэхийн цаагуур мэддэг ч гэлээ нэг л мэдэхэд энэ намагт гүн багт шигдчихсэн байдаг. Түүнээсээ гарах гэсээр байтал нэг жил.. нэг мэдэхэд нэлээд хэдэн жил бүр хэдэн арван өнгөрсөн байх вий. Тиймээс л би сэтгэл минь тав тухт автсан эсэхийг үе үе анзаарч, шинэ тэмдэг ажиглагдаад эхэлбэл үргэлж “гажиг” бас эрсдэл дагуулсан зүйлс хийх дуртай. Заавал их мөнгө төлж эрсдэл дуудах албагүй шүү дээ. Энэ сарын уриа ЗОРИГТОЙ БАС ТЭНЭГ байгаарай.