20 нас-20 зүйл

Explore with Jinji
6 min readFeb 10, 2019

--

Өөрийгөө олох гэж, асар хурдацтай эргэлдэж буй бөмбөрцгийг ойлгох гэж хэрэндээ л их зүйл эргэцүүлдэг, ЭМОРДОГ нас санж. Хоёрын тоо руу ороод ирэхээр догдлох ч шиг хором хормоор алсран буй цаг хугацааг нэхэн харваас уйтай ч юм шиг. Хорин нэг хүртлээ хорвоогийн бяцхаан сорилтийг үзэж туулж,үсэрч нааж явахдаа ухаарсан мэдэрсэн, олж авсан бяцхаан туршлага юугаа хуваалцюуу. 20 нас минь ч дууслаа даа гэтэл миний байгаагээ гээд санаа алдтал найз маань хэлж байна “Андаа чамд ХОРИН ХЭДТЭЙ БАЙХАД бүр ахиад 9 жил байна гээд боддоо гоё уу? Тийм шүү. Хорин хэдтэй мөн ч азтай золиг юм гээч. Надад тулах цэг л өгчих би ертөнцийг эргүүлье гэдэг шиг л, энгүүн омголон, давлиун Хорин хэдэн нас минь чи үргэлж супер нь.

20 нас хүрчхээд догдлож суусан өдөр дөө
  1. Хуримтлал бас дахин өөр өөр хуримтлал: Өнөөдөр хүртэл ухаарсан хамгийн үнэтэй сургамж . Яагаад эмэгтэйчүүдэд хэн нэгнийг халамжлах, анхаарал тавих хүсэл хүчтэй төрж үүнийхээ төлөө өөрийн бүх мөнгөө өгөхөд бэлэн байдаг бол? Охидын бусдад бэлэг өгөх эрмэлзэлтэй төрдөг өгөгдөл, тоогдож сайшаагдах хэрэгцээ мөнгийг зорилго гэж бус хэрэгцээ гэж харах хандлагаас эхтэй юм болов уу? Харин одооноос би “боловсролдоо”, “аялалд” , “мөрөөдлийн гэр”т зориулж хуримтлуулж эхлэв.
тээр хэлээгүү юуу би :P

2. Баялаг бол амьдралын зөв хэв маяг

Одоогоор хураасан бодит хөрөнгө, баялаг, туршлага байхгүй байна уу? Зүгээр дээ зөв амьдралын хэв маягийг дадал болгоорой. Эрүүл, аз жаргалтай, амжилттай амьдралыг танд авчирна.

3. Уншдаг атлаа уншдаггүй байж

Сард 3, жилдээ 35 ном уншихыг зорьж үүнийгээ л чадан ядан биелүүлдэг байв. Гэтэл дэлхий дээр жилд 125 сая ном хэвлэгддэг гэж бодоход би асар их мэдлэгээс хоцорч буй аж. Сард 5, жилд 62 ном уншвал би өөрийн сонирхож буй салбартаа дундаж түвшний мэргэжилтний дайтай мэдлэгтэй болж чадна. Жишээ нь би хүмүүсийн цадиг унших дуртай байлаа гэж бодоход уг 62 номын 25 намтар байвал өөрөөсөө гадна өөр 25 хүний амьдралаар амьдарч, алдаанаас суралцаж, 25 ментортой болно гэсэн үг. Уншсан ном бүрээсээ багашаар тэмдэглэл хөтөллөө гэхэд алив том датаг нэг санаанд нэгтгэн зангидаж бичих, илэрхийлэх чадвартай болно.

4. Өөрөө өөрийгөө үнэлж чаддаг байхад бусдаар үнэлүүлэх, гэж хичээх хэрэг юусан билээ

Бага байхад өвөө эмээ ганц магтчихад урамшин өшөө олон хүнээс магтаал сонсохсон, ангийн үлгэр жишээ сурагч байхсан, олон хүний хайрыг татсан охин болохсон гэж хичээж ирсэн хүслийн минь далавчийг хэдэн дүрсгүй банди нэр, хэрцгий багш, эгэлээс эгэл байхыг сургадаг гэр бүл тасдаж орхисон хэрэг. Энэ итгэл найдварыг оюутан болоод ахиад олж авсансан. Харин одооноос өөрийнхөө сул талыг мэддэг хэрнээ хүний дэргэд өөрийгөө голохгүй, дутуу үнэлэхгүй. Харин энэ тухай яриа бол өөрөө өөртэйгөө үлдэх хугацаанд тунгаах сэдэв.

6. Өөрийн замыг өөрөө олох, төөрч будилах нь хамаагүй.

-Би эндээс хаашаа явах вэ, хэлж өгөөч гэж Алиса асуув?

-Харин чи хаа хүрэхийг хүсч байна гэж муур хариулав.

-Надад хаашаа ч явсан ялгаагүй гэж Алиса хэлэв /Харин надад хамаатай/

-Тэгвэл хаашаа ч явсан ялгаагүй ээ хэмээв, Муур

-Зөвхөн хаа нэгтээ хүрэх юмсан хэмээн Алиса учирлав

-Чи заавал хаа нэгтээ очно, гэж муур хэлээд ХАРИН ХАНГАЛТТАЙ УДААН ЯВАХ ХЭРЭГТЭЙ. /Алиса гайхамшгийн оронд/

7.Би бүр чиний талаар бодож ч байгаагүй

  • Би ёстой чамайг арай ч ийм гэж бодож байсангүй
  • -Тийм үү, би бүр тэгвэл чиний талаар огтхонч бодож байгаагүй. Нэг найзтайгаатайгаа ийн маргаж билээ. Бусад хүмүүс намайг юу гэж ярих бол, миний талаар юу гэж бодох бол хэмээн өнгөрөөх цаг хугацаа дэндүү хайран

9.Хэн болохыг хүсч байна.Тийм л хүмүүсээр хүрээлүүлээрэй

Хүн хүрээлж буй орчны тусгал гэдэг. Та, таныг тойрон хүрээлж буй 5 хүний нэг болон төлөвшдөг. Иймд хэн баймаар байна яг л тийм хүмүүсээр хүрээллээ босгоорой.

10.Асар уудам ертөнцийг өчүүхэн цэг шүү дээ

Ухаант хүмүүн төрлийг олж төрөх юутай их хувь тохиол в дээ. Сая сая галактик түүний ердөө нэг гарагт хумхын тоосны дайтай орон зайд оршин буйгаа үе үе мэдэрч орчлон ертөнцийн элдэв түүх, шинжлэх ухаан, технологи, сонгодог урлаг, гадаад ертөнцийг аль болох таньж мэдэж, судалж байх ахуйд хүмүүний хэргийг гаргаж буй хэрэг

10. Амжилтаа тэмдэглэх арга хэрэгсэл бол дэлгүүр хэсэх биш

Мөнгөний боломжтой болмогц дэлгүүр хэсдэг, нэн шаардлагатай бус юм худалдан авч дараа нь үүндээ түүрдэг байсан үе саяхансан. Дур хүсэл, шуналаа хязгаарлах хамгийн хэцүү сэтгэлийн тэвчээрийн нэг аж.

11. Гадна төрх, өмсөж зүүж, хэрэглэдэг зүйлс маань хэнд ч сонин биш

Apple ийг хэрэглэдэг нь биш зохион бүтээдэг ньхөгжсөн хүмүүс

Харин юу үзэж туулсан, юу чаддаг мэддэг маань л онц сонин.

12. Өөртөө дүрэм зохиож амьдрах

Орлого бол танд орж ирж буй мөнгө бус хадгалаад үлдсэн мөнгө гэдгийг ахин нэг сануулах гэсийн.Бүр зардлаа нарийн тооцож түүндээ багтаж, амьдрах. Жишээ нь миний хувьд сарын орлогоо 4 төрлийн төсөвт хуваарилна. Эхнийх нь байрны түрээс, интернет, утасны төлбөрт, хоёрдох нь хүнс, ахуйн хэрэглээ(болзошгүй зардалд) гуравдах нь зугаа цэнгэл, өөрийгөө хөгжүүлэх зүйлст гэх мэтчилэн. Баталсан төсвөө тулгачих юм бол өөр бусад зардалд цэг тавих ёстой. Хувийн сахилга бат, дүрэм журам, зохион байгуулалт бол шинэ мянганыхны нэрийн хуудас.

13.Хэзээ ч харьцуулахгүй бас дүгнэхгүй

Өөрийгөө хэзээ ч бусадтай харьцуулахгүй, харин өнгөрсөнд үлдсэн өөртэйгөө л харьцуулах. Нүүр ном, инстаграм зэргээр явж буй дүр зураг бол хүмүүс бусдад харуулахыг хүссэн өнцгөө л харуулж байгаа хэрэг, тиймээс хүмүүсийн ярьж буй зүйлс биш үйл хөдлөлийг харж дүгнэлт хийгээрэй

14. Худалдааны төв, сошиалын зарын групп элдэв хуудсуудаас холхон байх.

Тэд таны мөнгийг хэрхэн боловсон саах талаарх маркетингийн арга ухааныг өдөр шөнөгүй уралдуулж байдаг. Өөрөө энэ салбарт ажиллаж байгаа болохоор хүмүүсийн сэтгэл хөдлөлд тулгуурлан шийдвэр гаргуулах бүхий л хувилбарыг тэд тооцоолж байдгийг мэддэг учраас сэтгэл хөөрлөөр шийдвэр бүү гаргаарай.

15. Тэнэг биш Ухаалаг алдаа, эрсдэл заавал гаргаж байгаарай

Амьдрал ямар жортойгоо ирэх биш дээ. Алдаа бол хамгийн шилдэг багш гэхдээ нэг алдаагаа ахин гаргахаа өөртөө бүү зөвшөөрөөрэй. Заавал ухаалаг, амжилттай нэгэн байх гэж хичээх биш эрсдэл эрэлхийлэгч зоригтой нэгэн байгаарай.

16. Танилтай хүн талын биш тивийн дайтай

Ялангуяа аялалд дурлагсдын энгүүн сайн эзэмших ёстой чадвар байх.Танил ихтэй байхын тулд танд баталгаатай ар тал, сайн ах мах хэрэггүй ээ, гагцхүү /community building skill/ хүмүүстэй нийтэч, холбоотой байх шинжийг л суулгаарай.

сайн ах мах этр

17. Сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байх:Чи ч аргагүй л дээ хүйтэн цустай юм чинь гэж хэн нэгэн хэлэв. Монголчуудын психологи байх. Баярласан бол тэврээд талархсанаа, таалагдсан бол таалснаа үгүй бол шалтгааныг, дотроо бодож хүсч буй зүйлээ зүгээр л шүүхгүйгээр илэрхийлж байх нь тустай юм шигээ. Аливаа харилцаанд зөвшилцөлд хүрч чадалгүй, зүрхэнд буй зүйлээ хэлж чадаагүй,зүрхээрээ сонсдоггүй болохоор зарим харилцаа хэврэг, бие биенийгээ хэтрүүлж бодоод холдон оддог байх.

18. Замбараагүй хэрэглээгээ хянаж сурах:

Хэрэглэж буй эрчим хүч, ус, хийгээд хувцас, цаас, хуванцар, электрон хэрэгсэл гээд. Энэ бүх хэрэгцээг тань хангаад буй байгалын нөөц бүхэн хязгаартайг үргэлж санах. Ганц таны амьдраад одох ертөнц биш та болоод таны хайртай хүмүүсийн үр хойч, дэлхийн олон тэрбум нялхасын амьдрал өрнөх гараг тул хэрэглэж буй зүйлстээ ухаалаг хандаарай.

19. Ялахын тулд биш оролцохын тулд: Алив тэмцээн уралдаан, сорилт, адал явдалд хэзээд“ЗА” гэж хэлээрэй.Өөрийнхөө чадварыг та тодорхой хэмжээгээр дээшлүүлж, эсвэл бодитойгоор үнэлдэг болох учир Үзээд Алдах биш Үзээд Онохоос бүү хойрголоорой

20. Залуу, тэнэг, мөнгөгүй байхдаа л аялаарай. Яаж ийгээл монголоосоо гарч, сэтгэлгээний түгжээг тань мултлах зүйлс туршиж үзээрэй. Гудманд хонож, төөрч, мөнгөгүй байж, өөр зан сэтгэхүйтэй хүмүүстэй танилцаж амьдралыг ахин нэг эргэцүүлээрэй.

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet