Explore with Jinji
4 min readDec 30, 2018

2018 оны тухай эргэцүүлэл хийгээд шүүхгүй урагшлахын тухайд

Эргээд олдохгүй 20 нас, дурсамж л болон ард үлдэх давтагдашгүй 365 хоног. Энэ онд би заавал амжилт гаргасан байх учиртай бүр заавал шүү… Тэр нь ямар нэгэн шагнал, аз эсвэл санхүүгийн тухтай бүс огтоос биш харин сэтгэл болоод бие минь эрүүл байж, олон алдаа гаргасан, олон зүйлийг туршиж үзсэн, тухтай бүсээсээ гарч өөрийгөө сорьсон, ямар нэгэн чадвар эзэмшсэн, бага ч атугай туршлага хуримтлуулсан, их инээсэн, цөөн зүйлд сэтгэлээ чилээсэн,олон хүн баярлуулсан, өөртөө их цаг зарцуулсан гээд их энгийн байгаа биз. Харин эдгээрийг хэр биелүүлээ бол?

  • Усанд сэлж сурав. Одоогоор мэлхий сэлэлтийг л сурсан хэдий ч дулаарахаар өшөө олон сэлэлтийн техникийг сурах болно.
  • Йогийн ухаанд суралцав. Ямар нэгэн байрлал аван зогсох, сунгалтаа сайжруулахын нэр биш энэ бол оюун сэтгэл, бие махбодийн тайвшрал, одоо цагтаа бүрэн оршихуй, саад бэрхшээлийг үл огоорохуй, өөрөө өөртэйгөө уулзах тэр гайхамшигт хугацаа юм.
  • Их сургуулиа төгсөж ажилчин ангийн эгнээнд баяр хөөртэйгөөр нэгдэв..ааа бас л түүхийг ээ мэдэрч, хөдөлмөрийн амт шимтэнд суралцсаар л явна.
  • Тухтай бүсээсээ гарч бие дааж амьдрах гэж үзэж таарч, үсэрч наалдаж л явна. Байр, хоол унд, ямар эмэгтэй хүний хэрэгцээ дуусах биш энэ бүгдийг өөрөө болгоноо гэж бардам загнавч хүчин мөхөстөх үед ижий минь л үргэлж авралын бурхан болох юм даа.
  • Гурван орноор аялахдаа багагүй зүйлийг эргэцүүлж,цаашид хэрхэж амьдрах зам хийгээд өөрийгөө олсон минь гарцаагүй нэгэн амжилт байлаа.
  • Ганц жилийн дотор гурван ч утас цааш харуулав бас л гайхамшигтай салан байдал шүү. За тэгээд нас явахын хэрээр үнэтэй цайтай юмнаас татгалзах чадварт суралцаж явна kk.
  • Бас болоогүй бяцхаан бизнес хийх гэж үзэв, ээдээ тэгээд миний хийх эд бас биш байнаа гэдгийг ч эрт ойглосон нь яамай.

2018 он чамд баярлалаа

Нулимас гартал инээх мөч хайрласанд баярлалаа аз жаргалаа чимээгүйхэн эдлэхэд би суралцлаа.Алтан нарыг өдөр бүр харуулсанд баярлалаа шинэ өглөө бүр үлдэж буй амьдралын минь эхлэл гэдгийг мэдэрлээ.Эргээд дурсахад хайраар бялхам мөчүүдийг өгсөнд баярлалаа, мөн надад мэдрүүлсэн муу муухай бүхэнд талархлаа, амьдралд үргэлж сайн муу ээлжилдэг гэдгийг үргэлж санаж явах болно.Байж суухын аргагүй тийм л тэнэг байдалд оруулсанд баярлалаа хэцүү үед хэн дэргэд минь зогсохыг би үзлээ.Хайртай хүнийг минь авч одсонд баярлахгүй ч амьдралд хайртай хүмүүсээсээ үүрд хагацах мөч тохиодог гэдгийг мэдэрч даван туулахад суралцлаа.Надаас явсан бүхэнд баярлалаа хүн бүхэн үлдээд байдаггүйг ойлголоо.Энэ бүхнээс нэгийг ухаарч олныг тунгааж 2019 онд би бэлэн боллоо.

Цаашид хэрхэх, хэн болох, юу хийхээ бодож, гацаж шаналан, хүнээс асуун учраа олохгүй мунгинах үе гэсэн асуудалүгүй.Зүгээр л эхлэх, зөв буруу сайн муу, хэцүү хялбар, бусдад таалагдах гэсэн сонголт одоогоор алга. Ердөө л бодож санасанаа хийх, унших, тэгээд харамсахгүй амьдрах. Цэвэрлэгчийн, зөөгчийн, угаагчын ажлаас ч болов олж харж чадвал суралцах чавдар олон бий шүү дээ. Хаашаа ч очсон сайн саар хоёр зэрэг утгана. Тиймээс зүг чигээ зөн совин гэгч салхинд даатгачихаад эерэг хандлагаараа л үлдсэнийг нь туулъя даа.

Чадахгүй болоод мэдэхгүй, айдас гурвын өмнөөс дунд хуруу гаргачхаад, томоо мишээнэ, яадгийн…Өмнө нь ямар амьдраад үзчихсэн биш дээ, зөв буруу, сайн муугийн тухай шүүлгүй гагцхүү тасрлатгүй урагшлахын төлөөх нэг цэг.Энэ л миний аз жаргал мэдрэх мөч. Шинэ оны мэнд муужгайхануудаа. Нас ахих тусам наастр алга гэж өөрийн аз жаргалыг бусдаас бүү эрээрэй. Ирэх ондоо илүү адтай байж, илүү олон алдаа, арвин ухаарал, аз жаргалтай мөчүүдийг амтлахыг хүсье. loves^^

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet