Explore with Jinji
4 min readJul 1, 2019

6 дугаар сар надад энэ 6 зүйлийг заав

Нэгдүгээр зүйл: Бүгдийг баримтжуул

Ялангуяа бидэнд технологийн дэвшил ийм төрлийн хязгааргүй боломжийг олгоод буй. Саяхан нэг нагац ах маань өөд болсон юм. Түм түжгэнэж, бум бужигнасан ажил явдлын үеэр бэргэн маань талийгаач ахын амьдралын түүхээ бичиж үлдээсэн хуурцгуудыг хүмүүст сонсгосон гэсэн. Юм хомс социализмийн үед, алс баруун хязгаарт буй хөдөөний банди яаж хуурцаг олж бичиж эхэлснийг гайхмаар. 1980 оноос 2019 онд амьсгал хураах хүртлээ өөрийн амьдралын түүхээ хэд хэдэн хуурцагт хурааж үлдээснийг хүмүүс шагширч билээ. Бидний залуу нас, цог золбоо, дурсамж цөм хийсэн хийсэн одно. Хөгширсөн хойноо дурсах баялаг намтартай, үр хүүхдүүддээ хуучлах, нэхэн санах дурсамжийг баримтжуулж амьдрах хэрэгтэйг ийн би ухаарсан юм. Бидэнд гар утас л байхад хангалттай. Үүнийгээ цахим орчинд бусадтай хуваалцах шаардлагагүй ч өөртөө зориулж контент бүтээгээрэй.

Хоёрдугаар зүйл: Амьдралаа сонирхолтой байлгах нь л чухал

  • Ганцаараа танихгүй хүний төрсөн өдрийн пари-д явж үзлээ. Өмнөх Жинжи байсан бол ганцаараа гээд очихгүй гэртээ бүгэх байсан. Урьсан хүнээ гомдоохгүй гэж тухтай бүсээ орхиж, зориг гарган очтол тэнд бүгдээрээ нэгнийгээ танихгүй хүмүүс байв. Халбага шар айраг уусны дараа бид бүгд маш сайхан танилцаж, маш сонирхолтой, үзэл бодол нэгддэг хүмүүстэй удаан гэгч нь хөөрөлдсөн юм.
  • 30 хоног хүйтэн шүршүүрт оров. Манайд халуун ус тасраагүй шүү ххэ. Хэн нэгэнд инээдтэй сонсогдож мэдэх ч энэ чэллэнжийг эхлүүлснээр би жижиг ч болов зүйлд өөрийгөө ялан дийлэнх тэнхээтэйгээ өөртөө ахин нэг харууллаа. Эхний өдөр галзуу юм шиг орилж минут болов уу гүү юуу үсэрч гарч байв. Хөршүүд минь байвал уушлаароой кк. Хүйтэн шүршүүрийн дараа хамаг эд эс сэргэж урд хожид байгаагүйгээр их эрч хүчтэй, аз жаргалтай болж байв.

Гуравдугаар зүйл: Хэзээ ч хиртэй хувцсаа чемоданд хийгээд хурааж болохгүй

Саяхан шинэ оффисийн маань нээлт болох гээд сунаж ажиллаж байхдаа тарж ирээд шууд орондоо шургадаг байсан юм. Нээлтийн өглөө босоод бодож байсан хувцсаа гаргаад өмсөх гэтэл ноднин өмсөөд захыг нь крем болгоод байж билээ. Ямар тэр чигээр өмсөлтэй биш гялс угаагаад нойтноор нь өмссөн байдгийн.

Дөрөвдүгээр зүйл: Заримдаа гэнэтийн зүйлст ЗАА гэж хэлж байх

  • Ууланд гарч усанд бороонд шалба норж, халтар ишиг шиг болчихсон юм байж автобусдаж, хотын гудамжаар алхлав. Яадгийн хэнд хамаатайн хамгийн гол нь дурсамж үлдээх хэрэгтэй.
  • Танихгүй залууг (бишээ хүү гэвэл илүү оновчтой байх)дагаж кино үзэж, лекц уншуулж, мэтгэлцэн, бороонд шалба норсон байдаг юом. Ингэхэд миний амьдралын сонирхолтой үйл явдал бүр бороотой их холбоотой байх юм. Нэгэн ярианы клубт хагас сайн өдөр 2 удаа дараалж найзтайгаа хамт очив. Хэл ус гэж сүрхий модератор залуутай найз болов. Найз бид хоёрт Aquamen үзүүлэхээр амьдардаг хотхоныхоо кино театр луу дагуулж явсан юм. Анх удаа танихгүй залуу дагаж явж, хэзээний найзууд шиг хөгжилдөж чадсан маань намайг нээлттэй нэгэн болоход нэг шат ахиулж өгөв. Долоо хоногийн дараа би тэр хоёрыг нэг эвентд дагуулж явж бид мөн л орой болтол олон сонирхолтой сэдвээр буу халав. Гэхдээ бидэнд хэд хэдэн нийтлэг зүйл бий, маш сониуч, хачин, дүрэм журамд захирагддаггүй,адал явдал эрэлхийлэгч бас алкхол хэрэглэдэггүй…
  • Ажлын найзуудтайгаа алсыг харагчийн орой дээр гараад нууцаар шар айраг ууж, шөнийн 2 цаг хүртэл паркт тоглож үзэв. Заримдаа бүгдийг төлөвлөж амьдрах дэндүү уйтай. Амьдралыг хором мөч бүрийг амталж, амьдарсан шиг амьдрах хэрэгтэй.

Тавдугаар зүйл: Ямар хүн болмоор байна тийм хүмүүсийг ангуучил

Би хэн байхыг хичээж байна, тийм хүмүүсийн хүрээлэлд багтахыг хичээж байна. Заавал физик орчинд байх албагүй сошиалд тэдний хүрээлэлд багтаж, хийж буй контентийг нь байнга үзэж, тэд миний оронд байсан бол үүнийг хийх байсан болов уу, ямар хариу үзүүлэх байсан бол гэж бодож эхэлсэн. Жишээлбэл би нэг удаа орчуулагч Энхбаяр эгчтэй уулзахсан, энэ хүн шиг идэвхтэй, бүтээлч амьдрахсан гэж бодож байлаа. Нээрээ л санаандгүй байдлаар таарч, ярилцлага ч аваад амжсан. Тиймээс би мэргэжлийнхээ онцлогийг ашиглан долоо хоногт заавал нэг шинэ хүнтэй танилцаж, танилын хүрээллээ тэлнэ гэсэн зорилго тавьсан. Дор бүрнээ өөр өөрсдийнхөө ертөнцийг бүтээгээд дуртай зүйлсээ олоод түүнийхээ төлөө амьдарч буй тэд хэчнээн сонирхолтой гээч

Зургадугаар зүйл: Алдаа гаргаагүй гэж үү? тоогүй л байна даа! Seriously

Би ойрд орой болгон унтахын өмнө, өнөөдөр би алдаа гаргасан уу гэж өөрөөсөө асууж байна. Шинэ замаар явж үзэхээр буруу автобусанд сууж төөрөх, сэтгэл хөдлөлдөө автан худалдан авалт хийн харамсах, гэрийнхээ түлхүүрийг ажил дээрээ орхиод очиж авахаас төвөгшөөх айлд хонох, орой хоол идэхгүй гэчхээд хоол ангуучлах, бусдад хэт их сэтгэл гаргах, оройтож унтах, ажил дээрээ хөгийн байдалд орох гэхчлэн… Амьдрал ямар жортойгоо ирэх биш дээ. Гагцхүү үргэлж зоригтой, эрсдэлтэй алхам хийж тэр болгоноос суралцаж байхад хангалттай. Төгс хүн гэж үгүй, гагцхүү өөрийнхөө сайн хувилбар байхыг өөртөө батлан харуулахын төлөө л сажилж явна дөө, өөр ч зүйлгүй дээ.

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet