FEARLESS LIVES FOREVER-Bohemian Rhapsody
“Миний урд шүд бага зэрэг том. Бусдаар бол би төгс”-Freddie Mercury
Сул талдаа төвлөрөхийн оронд давуу талаа очир эрдэнэ мэт гялалзуулахад бүхий л цагаа зориулан хөдөлмөрлөдөг, өөрийгөө тултал мэдэрсэн тийм нэгэн рок дуучны амьдралын түүхээр, агуу авьяасын шидээр хөглүүлсэн тэр нэгэн үдэш.
Өөрийн авьяасаа өөрөө олж нээн тордож, түүнийг л хийхгүй бол байж чадахгүй болтлоо дуртай зүйлдээ улайрсан,түүнээсээ амьдралын утга учрыг мэдэрдэг хэн нэгэн баймаар байна, ядаж тийм л хүнийг эргэн тойрноосоо олж хармаар байсан юм. Британий алдарт Queen хамтлаг тэр дундаа гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн кино’Bohemian Rhapsody’-г үзэх мөчид биелэсэн.
Гэр бүлийн эсэргүүцэл, бусад юу гэхийг үл тоон, хоолгүй хоносон ч гэлээ дуртай зүйлээсээ л мэдрэх тэр аз жаргалын төлөө бүхнээ зориулан тэр нь амжилт болон гялалзах тийм л сайхан хийгээд гунигт түүхтэй ойрд таараагүй билээ. Queen-ийг Freddy тэй амьсгалуулсан жинхэнэ 70,80 оны рок хөгжмийн сор амтыг мэдрүүлж цус хөөргөсөн кино болжээ. Хүн яахаараа ийм авьяастай, айдасгүй билэг танхай зүгээр л солиотой байж чаддаг бол? Магадгүй урлагт бүхий л амьдралаа зориулсан болохоор л FREDDIE өөр хэн ч биш догь хоолойтой, солиот Freddie байсаар хүн болгоны зүрхэнд мөнхөрч чадсан байх. Тайзан дээрх түүний биеийн хөдөлгөөн, донж, үзэгчдийг байлдан дагуулж буй харизм өөрийн гэсэн өвөрмөц төрх нь дан ганц тоглолт төдийгүй загварын шоу үзсэн мэт болгоно.
Өөрийнхөө чадварыг мэдэрсэн, өөрийгөө ямар ч нөхцөлд үнэлж чаддаг, үнэ цэнээ мэддэг Freddie баймаар байна.
Тиймээ яг л 70,80 аад оны Queen, Beatles, Backstreet boys, Led Zeppelin шиг галтай цогтой галзуу хамтлаг ахин хэзээ гарах бол?
Та хөгжмөөр юу ч хийж болно. Remix лэх,Mix лэх коферлох гээд. Гэхдээ хэзээ ч уйтгартай болгож болохгүй.Freddie Mercury
“Амьдралаас таашаал хүртэж, аз жаргалтай байх нь миний зорилго. Үлдсэн амьдралдаа хамаг чадлаараа жаргана даа”
Яг аа, өдөр бүр хийж буй зүйлдээ хамаг байдаг эрч хүчээ зориулан түүнээс аз жаргалыг мэдэрмээр байна.Энэ кино хүмүүсийг нийгмийн зүгээс тулгаж буй хайрцган дотор битгий байгаач ээ өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээгээч, шинэ содон зүйлд өөрийгөө зориулаач зүгээр л гоц байгаач гэж хэлэх гэсэн юм болов уу?
Авьяас, залуу нас, эр зориг байвал өөр танд юу хэрэгтэй гэж. Залуу хүн та ямар нэгэн агуулга юм бол дүүрээч, асах ёстой бамбар юм бол дүрэлзээч.
Queen- ий тухайд
Freddie Mercury (ая зохиогч,төгөлдөр хуурч, дуучин) Brian May (ая зохиогч, гитарчин), Roger Taylor (ая зохиогч, бөмбөрчин), and John Deacon (ая зохиогч, басс гитарчин). 1969 онд Tim Staffell, Brian May нар хамтран Smile хамтлагийг байгуулсан. Харин энэ үед Farrokh Bulsara буюу Freddie 70 онд уг хамтлаг нэгдсэнээр хамтлагаа Queen хэмээн нэрлэн хамгийн анхны тоглолтоо 6.18нд хийсэн байна. 70–71 онд Mike Grose, Barry Mitchell, Doug Bogie гэсэн 3 гишүүнийг солиод амжиж. Freddie 1991онд Дох-оор өвчлөн 45 насандаа хорвоог орхижээ. Түүнийг нас барсны 4 жилийн дараа хамтлаг нь түүний гэгээн дурсгалд зориулан “Made in Heaven нэртэй цомог гарган “Too Much Love Will Kill You” and “Heaven for Everyone”зэрэг алдартай дуунууд зохиогдсон. Мөн 1997 онд Queen шинэ гишүүнтэйгээр эргэн ирж “No-One but You (Only the Good Die Young)” Mercury гийн дурсгалд зориулан ахин шинэ цомог гаргажээ. Хамтлагийн басс гитарчин John Deacon 1998 онд нас барж Roger Taylor болон Brian May нар бусад уран бүтээлчидтэй хамтран хэд хэдэн тоглолт хийж, шинэ цомгууд хийсэн. Урлагийн амьдралын жамаар нэр алдраа алдахаас өмнө хамтлаг тараагүй юм. Roger болон Brain нар эцсээ хүртэл хамтлагийнхаа нэр алдарыг бахархалтайгаар дуурсгасан. Иймдээ ч өнөөдрийг хүртэл фэнүүдийнхээ хайртай хамтлаг, сонсох дуртай дуу болон мөнхөрч чадсан биз ээ.
Queen хамтлагийн хамгийн алдартай дуунуудын тоонд Фрэдди Мэркүригийн зохиосон We Are the Champions https://www.youtube.com/watch?v=KXw8CRapg7k
Брайн Мэйгийн зохиосон We Will Rock You https://www.youtube.com/watch?v=E8_ig4SPAak
Рожэр Тэйлорын Another One Bites the Dust https://www.youtube.com/watch?v=4zDQ9TW1rcA
Жон Диконы зохиосон Radio Ga Ga https://www.youtube.com/watch?v=ZdZ_ef3O8xI зэрэг орно. Фрэддигийн зохиосон дуурь болон хүнд рокийн хослуулсан Bohemian Rhapsody дуу нь 1975 он болон 1991 оны их британийн дан дууны чартыг 8 долоо хоногийн турш тэргүүлсэн байна.
Киноны үйл явдлын хувьд
Сонгодог аялгуу, рок хэмнэл, гитарын гоцлолыг хослуулсан нь хөгжмийн ертөнцийн цоо шинэ үзэгдэл төдийгүй Фредди Меркьюри дуурийн дуучны хоолойг чадварлагаар гаргасан 6 минут үргэлжлэх Bohieman Rhapsody дууных нь нэрээр уг киног нэрлэжээ.
1970 онд Британид амьдардаг коллежийн оюутан Heathrow-ийн онгоцны буудалд тээш зөөдөг Энэтхэгийг консерватив Парси гэр бүлээс гаралтай залуу шөнийн клубт тоглолт хийдэг Smile хамтлагийг шүтэн биширдэг. Тэдний тоглолтыг дандаа үздэг тэрбээр дуучин нь хамтлагаасаа гарсан завшааныг тохиолдуудан дуучнаар орж урлагийн амьдралын замналаа эхлүүлдэг. Хайртай бүсгүйтэйгээ учран, хамтлаг нь ид нэр алдарт хүрч байх үед өөрийгөө гей гэдгээ олж мэддэг. Ингээд хайртай бүсгүйгээ алдан хамтлагаасаа гарч MBC тэй 4 сая ам долларын гэрээ хийн нэлээдгүй амжилттай байсан ч архи, хар тамхи сэтгэл гутралд орж энэ бүгдийг орхин хамтлагтаа эргэн ирж бусад гишүүд болон менежерээсээ уучлал гуйдаг. 1985 онд Америк болон Британид нэгэн зэрэг зохиогдсон тухайн үеийн бүх алдартнууд нэгдсэн Африкт өлсгөлөнд нэрвэгсдийн төлөөх Live Aid хандивын тоглолтын Queen-ий 20 гаран минутын үзүүлбэр бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолт болсон хэмээгддэг. Энэ хүртэл үзүүлээд кино өндөрлөдөг ч Queenий нэр алдар ингээд төгсөөгүй юм. Кино зохиолыг Брайн Мэй гийн санаачлагаар бичиж найруулжээ. 2010 онд бичиж эхэлсэн ч гол дүрийн жүжигчинтэй хэлцэлд хүрч чадаагүйн улмаас 2016 онд Египет гаралтай Hollywood ийн жүжигчинд Рами Малекийн тоглуулжээ. Freddie гийн намтрыг тэр чигээр нь гуйвуулсан, түүний бэлгийн чиг хандлагын талаар кинонд тусгасан нь ёс суртахуунгүй зүйл болсон хэмээн нэлээдгүй шүүмжлүүлсэн ч үүнээс хавь их сайшаал, шүтэн бишрэгчдийнх нь хайр хүндэтгэлийг хүлээсэн кино болж чаджээ. Ялангуяа Кино багийн хувьд дахин үл давтагдах агуу дуучны дуулалтыг тэр чигт нь хуулбарлах нь боломжгүй зүйл гэж үзсэн тул Фредди болон жүжигчин Малек нарын хоолойн бичлэгийг нэгтгэж дууны найруулгыг хийжээ.
“Надад өдөрт 2–3 цаг унтах л хангалттай. Зайгаа цэнэглээд би дахиад л тулаанд ордог”
Түүний цуцашгүй эрч хүч, хичээл зүтгэл, авьяас үнэлэгдэхгүй бол өөр юу үнэлэгдэх билээ дээ. Түүний хувьд үл хайрлагдахаас, үнэлэгдэхгүй байхаас, бусдад чичлүүлэхийн тухайд айдас байхгүй. Тиймдээ ч гагцхүү хийх гэсэн зүйлээ хийж алдар нэрийн оройд гарсан бизээ…