KAKEIBO: Хуримтлал үүсгэх Япон соёл

Explore with Jinji
3 min readMay 16, 2020

--

Kakeibo хаанаас үүсэв?

Тус улсын анхны эмэгтэй сэтгүүлч гэгддэг самурай гаралтай Motoko Hani санхүүгийн сахилга бат нь хүний аз жаргалын чухал хэмжүүр гэж үзжээ. Тиймээс үүнийг удирдахад чиглэсэн kakeibo нэртэй сэтгүүлээ 1904 оноос бүсгүйчүүдэд зориулсан гаргаснаар энэ соёлын үндэс тавигджээ.

Япон өрх бүрд орлого, зарлагаа бүртгэх, хуримтлалын талаар боловсрол олгох kakeibo сэтгүүлийн гол үзэл санааг хэт тансаглал бол “сүйрэл”,“Ой санамж уймраа ч дэвтэр бол үгүй” гэсэн түүний эшлэлээр дүгнэж болно. Тус үзэл санаа нь товчхондоо “орлогынхоо 35 хувийг хуримтлуулах, сар бүр санхүүгийн төсөв гаргах, тэмдэглэл хөтлөх” гэсэн үндсэн зарчимтай.

ӨДГӨӨ

Ихэнх япон хүүхэд kakeibo-гийн тусламжтайгаар аав ээжээсээ хувийн санхүүгийн боловсролоо өвлөн авдаг. Эцэг эх нь хуримтлал сайн үүсгэхийн хэрээр ирээдүйд худалдан авах зүйлсийн үнэ цэнэ дагаад өснө гэдгийг багаас нь хүүхдэдээ үлгэрлэж ойлгуулдаг аж.

Ихэнх эцэг эх бусдаас мөнгө зээлэх нь Наран улсын соёлд харшилдаг гэдгийг хүүхдийнхээ тархинд багаас нь суулгаж өгдөг.

Ахлах сургуулийн хүүхдүүдийн хувьд боломжтой л бол ажил хийж өөрсдийнхөө хэрэгцээг хангахыг хичээдэг байна. Ингэж багаасаа мөнгөтэй харилцаж сурсан тэд ажлын талбарт гарч, гэр бүлээ зохиохдоо санхүүгээ зөв удирдахад маш сайн бэлтгэгддэг байна.

Яагаад технологи биш вэ гэж үү?

Хувийн санхүүгээ удирдахад чиглэсэн гар утасны олон төрлийн апп, excel темлэйт, компьютерийн программ байх авч яагаад заавал гараараа бичих гэж үү?

Төсвөө гараараа хөтлөх нь мөнгөө зөв удирдаж чадаж буйг мэдрэмжийг бодитоор мэдрүүлэхээс гадна, ой санамж, урам зориг болон хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлдэг.

Зарлага бүрээ бичиж тэмдэглэх нь танд цагийн гарз мэт санагдах ч ингэж дадсанаар та юунд их мөнгө зарцуулдгаа анзаарахад тустай байдаг.

Энэ нь өрхийн орлогынхоо 35 хувийг хуримтлуулж, үлдсэнийг нь ухаалаг зарцуулах ингэхдээ зарлага бүрээ тэмдэглэх гэсэн энгийн дүрэмтэй.

Хэрхэн kakeibo-г хэрэгжүүлэх вэ?

Kakeibo-г хэрэгжүүлэхийн тулд танд үзэг, тэмдэглэлийн дэвтэр дээр багахан бүтээлч байдал байхад л хангалттай.

Сар бүрийн орлогоосоо хэдийг хуримтлуулж байхаа тооцоолж эхний хуримтлал үүсгэн үүнийгээ ор тас мартахыг хичээж сэтгэл хөтлөлдөө автаж энэ хадгаламж руугаа өнгийхгүй байх бүхий л боломжийг бүрдүүлээрэй. Ингэхийн тулд сар бүр шинэ дадал бүтээх эсвэл муу зуршлаа хаях (тамхинаас гарах, хамгийн хямдхан шатахуун түгээх газраас авч дадах) зэргээр хадгаламждаа хөрөнгө оруулаарай.

Сар бүр энэ дөрвөн асуултад тэмдэглэлийн дэвтэртээ хариулж бичих:

  • Надад хэр их мөнгө байна вэ?
  • Би хэдийг хуримтлуулахыг хүсэж байна вэ?
  • Би хэдийг үрж байна вэ?
  • Хуримтлалаа нэмэгдүүлэх аар ямар арга зам байна вэ?

Харин дараа нь сарын турш хэрэглээндээ зарцуулах мөнгөө ялгаатай категориудад ангилаарай.

Үүнд:

  • Амьдрахад нэн шаардлагатай: Хүнс, эм, унаа, тээвэр,
  • Хүсэлд: Баар, ресторанаар үйлчлүүлэх, дэлгүүр хэсэх, тамхи, шинэ хувцас худалдан авах,
  • Соён гэгээрэлд: Ном, сэтгүүл, тоглолтын тасалбар, кино болон үзвэр, аялал зэргийг багтааж болно,
  • Гэнэтийн хэрэгцээнд зориулах төсөв: Гэнэтийн үйл явдал, бусдын төрсөн өдөр, завсар үйлчилгээ, эмчийн үзлэг зэргийг оруулж болно

Хүнсний зардал

Хамгийн их мөнгө үрэгддэг атлаа хамгийн хялбараар танаж болох зардал бол хүнсний зардал юм. Зарим kakeibo хөтлөгчид хүнс гэсэн ерөнхий зардлаа дотор нь шаардлагатай хүнс болон зугаа хүнс (амттан, хөнгөн зууш) гэж нарийвчлан тооцож түүнээсээ илүү гаргадаггүй байна.

Дэлгэрүүлж унших бол энд дарна уу.

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet