RAMADAN is about more than FASTING
Рамадан буюу ариун сар бол Мацаг барихаас илүү гүн ойлголт гэгддэг
Хэдий би энэ шашины сүсэгтэн биш ч гэлээ мэдэхгүй хүмүүст рамадан сар гэж юу байдаг талаар хуваалц юу гэж шийдлээ.
Магадгүй бид рамадан сарын дэг журам болох муу муухайг харахгүй, хэлэхгүй, сонсохгүй байж, гомдол, атаархал, уур хилэнгээ тавьж явуулж, зүдэрсэн нэгнийг энэрч, буян үйлдэх, бие мах бодь болон сэтгэлээ ариусгах зэрэг үйл хэргийг яагаад хийж болохгүйсэн билээ.
Рамадан бол Исламын сарны хуанлийн 9 дэх сар бөгөөд коран судрыг анхлан тавьсан үед тооцогддог бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн сарын хугацаанд үргэлжилнэ.
Муслим шашинтнууд нь Рамадан сарын туршид үүр цайхаас өмнө өглөөний цайгаа уугаад өдрийн туршид нар жаргатал ганц балга ус ч уухгvй мацаг барьдаг заншилтай. Арван жилд байхад манай ангийн зарим хүүхдүүд бүр шүлсээ ч залгихгүй цуглуулж байгаад хаядаг байсан гээд бод доо нээрээ шүү.
Бүтэн сарын турш залбирал, номлолоор оюунаа ундаалж нь махан биеэ тэжээх нь хоол идэхээс илүү ашигтайд тооцогддог байна.
Мусульманчуудын хувьд энэхүү сар нь бурхантай ойр байх нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг учир нь тус шашны номлогч Мухаммед нэгэнтээ “ПРамадан сард диваажингийд үүд нээгдэж, тамын хаалга хаагддаг” гэж номложээ.
Рамадан сар нь зөвхөн хоолны мацаг барихын нэр төдий биш бөгөөд энэ сард хорвоо дээр өлсөж, зовж буй олон сая хүний зовлонгийн өчүүхэн хэсгийг ч болов (та ч тэдний нэг байж болох байсан гэдгийг)өөрийн биеэр мэдрэх хийгээд дэлхийн олон сая муслимчуудийн хувьд бусдыг энэрч хандив, буян үйлдэх нь энэ сарын хамгийн гол заншил ажээ.
Мөн мацаг барьснаар махан биеэ ариутгаж, дисиплинд суралцдаг гэж үздэг.
Энэ ариун сарын тур Муслимчууд буруу зүйл харахгүй, элдэв мууг ярихгүй, хов жив муу муухайг сонсохгүй, нүгэл үйлдэхгүй, атаархал уур хилэн, гомдлаа тавьж явуулж, Аллахт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байдаг аж. Энэ сар дууссаны дараа мацаг тайлах гурван өдрийн баяр болдог байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, замд яваа болон өвчтэй хүмүүс зөвшөөрдөг мацаг барихгүй байж болдог байна.
Энэ жил Рамадан сарыг хэрхэн тэмдэглэж буйг харуулсан зураг хуваалцъя.
Эх сурвалж: TRTWORLD.COM