Асар сонирхолтой амьдралын минь нэг өдөр (шог найруулал)

Explore with Jinji
4 min readFeb 18, 2019

--

-2017.10.13 Өглөө ийн эхлэв..

тэгээд ямар сайндаа хөл нүцгэн үлдэх вэ дээ

Кхх түй..Өглөө автобусны буудал дээр бөбөөчин ах цайны ганц пүүзийг минь цэрээрээ мялааж орхих нь тэр. Наян саяын унаагаа хөлөглөөд сургуулийн зүг явахдаа чарлан ярьцгаах зорчигч бүрийн амьдралтай танилцангаа тэрүүхэндээ л фитнессээр хичээллээд авна. Жижигхэн биетэй болохоор олны бахим хөлд аа бараг л саундчихнаа. Цүнхээ урдаа тас тэврээд хамаг бие хаа, өгзгөө чангалаад хэсэг зуур өөхөө хайлуулаад авчихна. Өдөрт хоёр удаа зорчихдоо түгжрэл гээчийн ачаар ахиухан шиг калори шатаана шүү дээ. Тиймээс л би сайтар түгжээд өгөөсэй гэж дотроо хүсэхийн сацуу хүйтэн гарт ах нар ганц нэгээр зорчиж жүжиг талбихгүй авбаас уйтгарлах нигууртай.

Сүүлийн үед би ингэж явсаар хэт их жин хаяаад энэ өвлийг давахтай үгүйтэй жоохон өөхтэй үлдсэн. Ер нь над шиг орлогогүй цаг зав муутай улсуудад нэн тохиромжтой тураах төв дөө. Багш хичээл дээр мөнгөний бодлого гэж юу вэ? Хөрөнгийн зах зээлд хувьцаа ямар үүрэгтэй вэ? гэсэн асуултанд хариулах хүн олдсонгүй. Гэтэл тээр тэндээс найз маань асууж байна “Оркжилтыг хэрхэн багасгах вэ?”

тэгж л ёстой болдгүүм шүү дээ цээг

Хариуд нь би ёстой тэгж л болохгүй шүү. Тэд нарынхаа ачаар бид адал явдалтай кино шиг л амьдардаг шүү дээ, тэднийг багасгачихвал энэ орон чинь дэндүү уйтгартай, дээрээс нь та нар ялгагдаж чадахаа болино гэхэд ангийнхан дуу нэгтэй дэмжив. Нээрэн би нэгэн сонирхолтой авьяасаараа ангийнхныхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн оюутан билээ.

тэр ямар авьяас гээч? тун сонирхолтой :P

Өдөр шөнө,анги, автобус, номын сан, Этүгэний пирошкинд,банканд, дэлгүүрийн кассад дугаарлаж байхдаа гэхчлэн ямар ч нөхцөлийг үл харгалзан Оюунхоролдож чаддаг билээ.

боломжийг бол ер алдахгүй Оюунхоролддоно :P

Бусад оюутнууд номын санд юм идэж, ярьж бусаддаа төвөг уддаг бол би мөрөөрөө л унтаж орхино.

хэлээгүй юу тээр

Нэг удаа хурхирлаа гээд номыг санчид хамраа чимхүүлээд хөөгдсөнөөс хойш ийшээ зүглээгүйсэн. Угаасаа хүйтэн царайтай төрчихсөн болохоор автобусанд хулгай гарвал юун түрүүнд хорхойд хоргүй надруу давшилцгаана. Тиймээс би эвгүй байдалд орохгүйн тулд хоёр гараараа чадан ядан бариулаас зүүгдэж явахдаа сунгалтын дасгал хийгээд авчихна. Би ер нь ингээд бодсон чинь амьдралдаа боломжийг ер алдаж байгаагүй юм байна. Ийн бодон явах зуур том том машин хөлөглөсөн залуусын хараад бахархмаар санагдав.

Богинохон хугацаанд асар хурдацтай хөгжсөн орон гэдгийг илтгэн хотын маань үзэмжийг сайжруулна, дээрээс нь нийгэмд ийм сайхан тансаг амьдрах хэрэгтэй гэсэн жишгийг тогтооно,төрдөө өндөр татвар төлнө гээд тоочоод баршгүй. Аан тийм хамгийн чухал нь өглөө, орой түгжрэл гээчийг удаашруулж миний турах үйл явцад эерэгээр нөлөөлнө. Гэртээ иртэл шинэ авсан куртик минь цогонд түлэгдчихэж..Аааш чинчаа. АТМ д дугаарлаж байсан ахын тамхины цогонд түлэгдсэнээс зайлахгүй. Хоёр дүү маань даалгавраа хийж буй бололтой уйлаан майлаан. Би ч сайн эгчийн шийр зааж дүүгээ эх орныхоо дипломтой ажилгүйчүүдийг тоог нэгээр нэмэгдүүлэхээс сэргийлж хичээлийг заахын оронд амьдралд ойр хичээл заана.

Эцэст би өөрийн өнцгөө олсон байдгийн. Оюунхоролддог өнцөөг… :P

Жишээ нь: Өнцгөө яаж тааруулж зургаа авахуулах вэ, хэрхэн ”инстаграм охид” шиг биеэ авч явах вэ, олон дагагчтай болохын тулд юу хийх ёстой вэ гэхчлэн. Дррр.. найз маань утас цохиж байна. -Орой дискодох уу?? Би ч өдөр болгон өрөөндөө дискодож хонодог учир аятайхан шалтаг хэлээд бултав. Манай орцны “орвгор Олноо”гийнх нэг давхарт караоэке, диско ажиллуулдаг л даа.Тиймээс бид гадуур мөнгө үрэлгүй гэртээ шөнөжин өрөөндөө дискодчихдог болохоор их амар байдаг юм.

бараг шахуу үнэрт нь согтож, өглөө шартаж сэрэх нь энүүхэнд

Тэгээд л би хаа таарсан газраа зүүрмэглэж явдаг нь ийм учиртай бөлгөө. Айл хүний амь нэг болохоор хөршүүд тэднийхнийг их сайшаана, орлого ихтэй байгаасай хэмээсэн эмээ нарын тагтан дээрээсээ өргөсөн өргөл нь машин болоод цонхонд нь цацрахад хүмүүс буурлуудын минь буян нь дэлгэрэг хэмээн учиргүй хөөрцөглөнө. Дийн дийн..аав орж ирж байна –ӨӨШ Цэнццрэн! шатаачих гэж хувцас хунар авахуулаа юу чи? Цонх угааж, дүүгийнхээ эцэг эхийн хуралд сууж, эмээгийндээ очиж боорцог хийж, эмнэлэгт байгаа хамаатнаа эргэчхээрэй гэсэн яасан? Чи өдөржин утсаа маажихаас өөр юу хийдэг юм? Ер нь эцэг эх минь намайг ингэж аашлахын оронд үнэлэх хэрэгтэй гэж би боддог гадуур баар сав хэсэхгүй гэртээ дискодчихдог, Идэрээгийн ээспээшл комэди энэ тэрд явдаггүй, цагтаа гүрийж байгаад оюутны 70200-г ч авалгүй улс орноо өрөнд орохоос аварсан.

заза сорри ми.-Ингэж л тэсч үлдсэн байдгийн :P

Ийн адалт явдалт үнсгэлжин амьдралынхаа нэг өдрийг жаргаах гээд хэвттэл ээж өрөөнд орж ирж байна. -Миний хүү гялс энэ ганц хуудас орчуулгыг хийгээдэх! маргааш захиралд өгнө… ӨӨ яаж байгаам бэ? … заа заа. Гэхдээ би чинь өдөр бүр л шоконд орсоор байгаад сүүлдээ энэ зэргийн юмыг ч тоохоо больж дээ. Ер нь тэгээл өөртөө зориулж ургуулсан төсөөллийн юмуу жинхэнэ юм уу бүү мэд энэ амьдралдаа аягүй хайртайшд… хэмээсээр төгсгөсөн байдгийн. 2017.10.13

заа тэгээд өглөө монголоо санаж сэрэх тул дараа тааръя түр бака. :)

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet