Explore with Jinji
1 min readApr 20, 2019

Гагц надаа с юуг ч битгий “нуу” ээжээ

Зэмлэлдээ ижий минь, зэмлэ намайгаа

Саваагүйтэн чихэнд тань хонх уядаг байсан үе шиг охиноо зэмлэ

Дуугаа хурааж тунихвий гэлгүйгээр сурга

Дунд чөмгөөрөө жиргэн, хөөрөхдөө санан нэг номхорюу

Уйлалдаа ижий минь гуниг бүхнээ цэлмэтэл

Гагц би л дэргэд чинь үлдэж алчуур чинь бол юу

Хэлэл дээ ижий минь, өдийг хүртэл юу туулсанаа

Хэцүү байна даа гэж шантрах үедээ үргэлж санаж явюу

Бидний зүрхийг хамгийн анх хайр, энэрэл, аз жаргалаар дүүргэсэн нэгэн

Хөгжилд л дөө ижий минь, алив найзуудтайгаа цэнгэ

Хорин хэдэн насандаа ямар давилуун явсаныг тань хар юу гэлээ

Элдвийг тунгаан нойр чинь хулжаавал сэрээ ижий минь, үрээ

Эгшиглэнт бүүвэй аялан ангир уурагаараа амилуулсан шөнийг нэхэн ярилцюу

Үрээ үнэрлэмээр байвал дууддаа ижий минь

Үйлт энэ орчлонд танаас үнэтэй нь үгүй билээ, нисэн очъё

Өнгөрсний хойноос халагладаггүй юм шүү та минь

Өөрийн чинь үргэлжлэл болсон үрс чинь байна шүү дээ

Бие ээ нөөдөө ижий минь, одооноос

Бидэнд түшиг болж хамт өтлөхийн төлөө…

Үзэсгэлэнт ижий минь. Уян зөөлөн сэтгэлтэй хэдий ч амьдралд тэр төмөр мэт хатуужсан нэгэн. Өтөл болсон ч тан шиг байхыг би хүснэ
Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet