Минималист байхын тухайд илүү дутуу бяцхан бодрол

Explore with Jinji
4 min readDec 15, 2018

--

Би ер нь бусдад сургах, бусдыг шүүх гээгүймаа гэхдээ нэг удаа арай критикал зүйл бичицгээе

Сүүлийн үед миний амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж,”донтож” буй нэг зүйл бол минималист амьдралын хэв маяг буюу цомхон байхын ТУХАЙ урлаг.

Less is More- Цөөн зүйлс нь өөрөө хамгийн том эхлэл.Гүнннзгий амьсгал аваад би ийн тунгаан сууна. Бидний амьдарч буй энэ эрин үе, үйлдвэрлэл, технологийн хэт хөгжил бидэнд үргэлж илүү ихийг санал болгосоор. Илүү технологижилт, илүү хөдөлмөр хөнгөвчлөл, илүү трэндлэг байх, илүү царайлаг, тас биетэй байх, илүү ихийг мэддэг чаддаг байх, илүү их мөнгө олохын тулд илүү их ажиллаж түүгээрээ илүү ихийг худалдаж авах. Зөвхөн арилжаалахын төлөөх үйлдвэрлэл, худалдааны зэвсэггүй дайн, тэр нь байгаль орчин хийгээд хойч үеийн маань эрүүл мэндэд хэр их хор уршигтай байх нь одоо бол сонин биш гол нь илүү их ашиг орлого, нэр хүнд авчрах ёстой. Тэгээд энэ бизнес гээд байгаа зүйл нь бидний хийж бүтээж, хэлж буй, эдэлж хэрэглэж байгаа зэрэг юутай, ийтэй нь нэгтгээд өөрсдийн зохиомол нэг ангилал гэх зүйл рүү нь чихэж орхино. Элитч гэнэ үү, овгорч гэнэ үү, попрогч ч гэнэ үү, борынхон ч гэнэ үү, орк ч билүү… яасан ч олон юм чөтгөр гэж. Эдүгээгийн илүү ихийн төлөөх зогсоо зайгүй галзуу хурдны циклд түр азнаж юу билээ гэж бодохын завдалгүй л хамаг юм хуучирна. Бодол, мэдрэмж хүртэл.. Миний хэлэх гээд мунгинаад байгаа зүйл бол энэ илүү ихийн төлөөх үрж буй цаг хугацаагаа өөртөө үнэ цэн өгөх зүйлст л зарцуулаасай гэсийн. Бид илүү үнэтэйг, илүү шинийг, илүү томыг илүү гоёыг авахын төлөө хөөцөлдөхдөө өөрийгөө энэ цагирган дотор гээж орхидог юм шигээ.

хүмүүсийг хайрлаж, эд зүйлийг ашигла

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хоолны ширээний эсвэл хөвсгөр буйдан дээр тухлан дотно яриа өрнүүлэхийн оронд тус тусдаа сошиал медиагаар хэсүүчлэх эсвэл брэндийн дэлгүүрүүдээс юуг ч юм худалдан авахын төлөө ажиллахад ихэнх зарцуулж байна. Илүү том гэрт ганцаардаж, илүү их хувцаснаас өмсөх зүйлээ олохгүй, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээс өдөр бүр илүү их хогон мэдээллээр тархиа хооллож, өөрт хэдийн буй зүйлээ олж харахааргүй болтлоо сэтгэл сохорч илүү үх зүйлээ арчлах гэж стрессддэг. Залуу хүн та энэ илүү их хогонд бишээ эд зүйлст эрх чөлөөгөө өгөлгүй цаг хугацаагаа илүү ухаалгаар хүмүүстэй харьцаж, илүү их адал явдал, түүх дурсамж бүтээгээч. Илүү их зүйлсийг эзэмшсэнээр та аз жаргалтай болж байсан уу? Байсан л байх гэхдээ хоромхон зуурынх байсан гэдгийг би таамаглаж байна. Тэгэхээр аз жаргал зугаа цэнгэл биш танд утга учир өгөх зүйл амьдралаа зориулаач. Би ганц лаптоп, хэдэн ээлжийн хувцас хүнд алдсаар байгаад үлдсэн ганц хайрцаг ном, хэдэн гоо сайхны зүйлс үлдээгээд бусдыг нь цөөлж орхисон юм. Байнга нүүж сууж явдаг болохоор хөнгөн шингэн амьдрахаас өөр сонголт байхгүй. Энэ гагцхүү эд зүйлсийн тухай ч биш цөөн бодол, санаа зовнилыг ч бас багтаана.

SIMPLE living-Элдэв маяггүй энгийн л амьдрал. Өөрт байгаа зүйлдээ ханах, хэт элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, бусдыг дуурайж цамаан загнахгүй..

Өнгөрсөн хавар подкаст сонсож байгаад би Ухаарлын долоо хоногийн Дээгийгийн санаачилсан нэг чэллэнжийг туршиж үзсэн юм. 7 хоногт 7 л хувцас өмсөх. Үүнд дотуур хувцас, гоёл чимэглэл, үсний боолт оймс багтаад. Би цамцныхаа зах, оймс зэргээ оройн угаагаад л 7 хоног өмсөв. Хамгийн сайн найзаасаа асуутал намайг ердөө анзаараагүй гэв. Тэгээд л би үүнээс хэрэв дэлхийд ганцаараа амьдарч байсан ч 7,2 тэрбумаараа байсан ч олон хувцас хунар авахад, бусдад харагдах байдалдаа анхаарахад цаг мөнгөө үрэх нь хамгийн хайран зүйл гэдгийг мэдрэв. Харин найз маань залуу бүсгүйн зангаар огт өөр бодолтой байв. Хүн болгон минималист байх албагүй ч сонголт бүр нь хариуцлагатай байх хэрэгтэй. Хэн нэгэн болох гэж хичээлгүй эгэл байх нь өөрөө ямар амар билээ дээ.

нухацтай бодсон гэжүүгаа

Удаан уулзаагүй найз маань Жинжи чи чинь ухаан суугаа юу даа? Ххах за яалаа гэж ?

-Ярихаасаа сонсох чинь ихэсч, их боддог болсон байна. Өмнө нь чи хичээл дээр аягүй мэдэмхийрч их юм юм ярьдаг, бусдыг их шүүмжилдэг байсан гэж авдын. Би харин дотроо би болгоомжтой хашир, аливаа зүйлд хэт нухацтай баймааргүй байна. Урьдынхаараа гэнэн, томоогүй бас эгэл л баймаар байна.

ZERO WASTE: Үргүй зардал, хог хаягдал гаргахгүй амьдрах ядаж л багасгах.

Наандаж гялгар уут, хуванцрын хэрэглээнээс татгалзах/ мянган жилийн дараа хөрсөнд шингэдэг, харин нэг см хөрс бий болохын тулд 20 мянган жил шаардлагатай гэдэг/, хоол хүнс ихдүүлж, муутгаж хаяхгүй байх, ус, эрчим хүчээ хэмнэх гэх зэргээс эхэлнэ. Ойр ойрхон шинэ зүйл аваад байлгүй байгаа зүйлсээ илүү удаан хэрэглэх, юмхнаар юмаа болгож занших. Ингэснээр хэт хэрэглээ үйлдвэрлэл,хог хаягдал, байгаль орчин сүйдэх, ядуу буурай орны иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, хойч үеийн хоол хүнсний хомстлоос сэргийлэх зэрэгт дусал ч болов хувь нэмэр оруулж цаашлаад бусдад үлгэрлэж буй хэрэг шүү.

Дэлхий дээрх хамгийн аюултай зүйл бол технологийн хог хаягдал, хувцасны үйлдвэрлэл хөвөнгийн тариалалт буюу хөрсний мөлжлөг, усны хомстол, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс үүдэх ургийн гажиг гээд санаж байгаагаа л сараачив оо. Та бүхэн нэгийг ойлгож хоёрыг тунгаасан аваас талархах амой. Гэснээс монтиадаа өгөх байсан том maxfun-аа блогтооо улайрч сууж байгаад хэвж орхиод харшил хөдлөөд, пэлбэгнээд сууж амой. Нялуун нуршуу санагдваас уншсан танд талархъя :)

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet