Ойлгосон, мэдэрсэн, догдолсон аяллын минь эхлэл
Залуу,Мөнгөгүй, Тэнэг байхдаа аяла гээд нүүр номын нэгэн ахын постоос ч билүүдээ уншиж байсан юм. Гадаадад сурагчид, оюутнууд сургуулиа төгсөөд амьдралыг, хорвоо дэлхийн амьдралыг таньж мэдэхээр үүргэвчтэй аялал хийдэг эсвээс гадаадад сайн дурын ажил хийдэг гэдгийг мэдээд түргэлэхийг зэхэв. За би одоо л явчихаад ирье ажил төрөлтэй болчихвол тухтай явж чадаа ч үү үгүй ч үү.. Тэгээд л ээжийг ятгаад анх удаа вагонд сууж үзвээ.Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үе гээд Нарлаг монголын Москва хүрэх вагонд суудал олдолгүй ийш тийш яриулж байж ээж бид 2 билет олж автал купендээ хоёулхнаа дээрээс нь манай чингэлэгт хэдэн гадаад жуулчидтай цөөхөн зорчигч явж таарав. Чимээ нь чихэнд чийртэй, тухгүй байдаг юм олон хоног ядрана шүү л гээд хүмүүс хэлээд үлдсэн .Жижигхэн цэвэрхэн купе, найрсаг үйлчилгээ дажгүй шүү сансаныг бодоход… Миний хувьд адал явдал эрэлхийлэх унших,бодох тунгаах бас өөрийгөө чагнах томоохон завшаан байв. Яалтчгүй 5 өдрийг нийгмийн сүлжээ болоод бусдын үзэл бодолоос ангид мөн хүнд хоолноос татгалзсан, өнгөрсөн хэдэн жил, сарын амьдралаа дүгнэсэн, ирээдүйн зорилгооо төлөвлөсөн юу юунаас илүү одоодоо амьдарсан жинхэнэ амралт байв. Зах хязгаар нь үл үзэгдэх хөлгүй их Байгаль нуур, харж харж ханашгүй үзэсгэлэнт толгод, ам мөлтөс үзэгдээд ард үлдэх үлгэрт л гардаг хөөрхөн жижиг тосгонууд… Эээ эх дэлхий таны гоо үзэсгэлэнг , далдын агуу хүч чадал , хүмүүний төлөөх энэрэл хайрыг бишрэн бишрэн дуулж хайрлан хайрлан бахдахад ч энэ нас үл хүрэлцэх мэт
Сибирийн байгалыг бахдсан энэ бүүдгэр, бороотой бас нартай амьдралын минь анхны урт энэ аялал заавал утга учиртай, ухаарал ололттой, дурсамж дүүрэн байх учиртай.. Олон жил уулзаагүй эгчтэйгээ уулзаж гадаад далай тэнгис амарч, галуу шувууны мах идэж, гялгар гялтгарт умбах төдийхнөөр бус адал явдал эрэлхийлсэн дэлхийг ашиглан өөрийгөө танин мэдэх заавал ямар нэгэн зүйлийг ойлгох аянд гарсан минь энэ байлаа.Нагац ах минь үүнийг мөн ч их захисансан.
Эндхийн тосгоны амьдрал амгалан тайван, хүмүүс нь цаанаа л жаргалтай харагдсан. Айл болгон хашаандаа зүсэн зүлийн жимс ногоо тариалахаас өгсүүлээд хувийн аж ахуйтай хэний ч гар харахгүй өөрсдөө хөдөлмөрлөөд тэрэндээ сэтгэл нь их л өег бололтойдог.. Багадаа сонсож,уншиж өссөн орос үлгэрүүдэд гардаг тахиан хөлтэй модон байшингууд шиг цаанаа л нэг дотно өхөөрдөм
Үүнийг ажиглах зуур салхивчаар шив шинэхэн ногоо сэнгэнэсэн өглөөний чийглэг агаарыг ахиу ахиу залгилан бясалгав. Нов ногоон хүрэмээр хучигдсан алсын намхан уулсын зүг хараан бэлчээхэд наана нь өнөр уудам тариан талбай, сэргээгдэх эрчим хүчний станцууд мөлчийтөл засаж хашаагаар тусгаарласан төмөр замууд хаа нэг шөнийн од шиг үэгдэх үхэр малууд энэ орон гарцаагүй эрт ч эдүүгээ ч хөдөө аж ахуйн их бүтээн байгуулалтын орон гэдгийн хэлэн цэлийнэ. Зогссон хотуудын төвд тув тунгалаг томоос том нуур, уртаа гол намуухан урсана. Би гайхаж л явна манайхан туул голоо ямар байдалтай байлгаж байгаа билээ ичмээр ч юм шиг.
Яг л миний мөрөөдлийн Форксийн тэнгэр шиг гялтайх нар сар үүлс алга цаанаа нэг уйтай хаа нэг аянга цахисан шигээ дүнсийнэ.. Харин хачирхалтайн уь улаан өнгөтэй армаг тармаг үүлс тэнгэр дээрэс шүхэрлэнэ. Ийн үзэсгэлэнт байгалийн эгэлээс эгэл эдгээр тосгонууд үүрд хоргодмоор. Наран жаргахын алдад жүржэн шараар туяарах тэнгэрийн заадас бүр яг араатны хаан арслан дээр гардаг шиг бүр түүнээс ч үзэсгэлэнтэй харагдсан тул хөөрүү намайг огшоож орхив.
Гагцхүү газрын зураг дээр л байдаг цаасан хотууд шиг тийм тайван, хоосон юм шиг хэрнээ тийм дүүрэн хотуудын амьдрал хараа булаана. Ийн явсаар 5 дах өдрийн 14 цагт бид Алтан Москвад хүрч ирлээ.
зорчигчдын сэтгэгдлээс..
Зөлвөмж : 1.Ходоодонд халгүй хүнс авч яваарай. 2,3 удаа ч ресторны хоол гээд орос эмээ нар хоолны цэс барьж орж ирнэ. Амархан муудах жимс ногоо хэрэггүй.
2. Лаптоп авч явах бол кино, електрон ном ахиу татаарай. Хэвлэмэл ном ачаа болно байх гээд 4 ном л авсан ч 4 дэх өдрөө дуусгасан.
3.Мацагийн ач тусыг мэддэг хүнд бол галт тэргэнд мацаг барихад хамгийн тохиромжтой орчин. Ээж бид 2 24 цаг мацаг бариж үзэв. Хөдөлгөөн хийж инерги зарцуулахгүй учраас өлсөхгүй, ядрахгүй
4. Уртасгагч авбал зүгээр. Коридорт хэд хэдэн арзетк байдагч хүн олон байвал мэдээж хүрэлцэхгүй.
5. Бичиг баримтаа, галт тэрэгнийхээ тасалбараа, мөнгө төгрөгөө биедээ ойрхон авч яваарай.
6. За тэгээд 5 өдрийн нэгэнт өөртэй зориулахаар шийдсэн бол ганцаараа үлдсэн энэ хугацааг дотор хүнтэйгээ сайн ярилцаж хором мөч бүрийг мэдэрч аялаарай. Утас лаптопоо хаана ч ширтэж болно шүүдээ.
Алтан Москва болон Ататүркийн нутгаар аяласан тэмдэглэлээрээ удахгүй уулзъя