Тэд төгс биш ч тэдэн шиг нь хаа ч үгүй ❤

Explore with Jinji
3 min readNov 13, 2018

--

уйлдаг, уйлуудаг 2. хэн нь уйлуулдаг нь гээч мэдээж би ххи

Сая сая бээр, гадаад далай,уул усны чандад буй ч үргэлж дэргэд мэт тийм ойр байдаг хүмүүс гэж бий.

Миний л мэдэхийн нийгмийн зүгээс хүчээр тулгаж буй дүрмийг огтхон ч тоодоггүй, өөрийнхөө дүрмээр хүссэн рүүгээ тэмүүлдэг тэр нэгэн хүний талаар өнөөдөр өгүүлмээр санагдаад. Хамт байхдаа алхам бүрийг минь цагдаж явж идлээ, ярьж идлээ, яарч идлээ, хэвтэж идлээ, их идлээ, чихэр идлээ, чипс идлээ гэж үглэх хэрнээ өөрөө болохоор ганцыг ч хэлэндээ тавилгүй амттан шимттэнийг идэмхий дүүдээ зориулна. Бүрэг, болчимгүй, бодлогогүй бас сахилгагүй загналаа, загварын мэдрэмжгүй, хүйтэн цустай, хөлдүү байлаа гээд л бүх алдаа дутагдлыг минь хачир чимэггүй, пал хийтэл улаан нүүрэнд минь хэлдэг цорын ганц хүн. Тиймээ тэр бол миний эгч. Ээж ч ингэж дутагдлыг минь хэлэхгүй намайг уурлана, гомдоно,зөрүүдэлнэ, дуугаа хураана гээд.. Миний л мэдэх хамгийн ажилсаг, цэвэрч нямбай, наалинхай, жижигхэн биендээ ахадсан том хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, тэмцэгч бас зөрүүд нэгэн.

надаас овор багатай байгаад байхдаа ч яахав дээ

Уйлвал аргадна бас хааяа даа дагаж уйлна, гуниглавал инээх мянган шалтгаан яаж ийгээд олно. Уйлмаар санагдвал сэтгэлээ хуваалцах, тэвэрч аргадах дотор болж буй тулааныг яриулалгүй мэдчихээд хэлэх үг, аргадах аргаа олчихсон байдаг хүнийг эгч гэнэ. Хол байхад хайртай дуртай хэмээн уянгалдаг атлаа хамт байхдаа үргэлж тунилцдаг хүнийг эгч гэнэ. Юуг ч нууж хаах зай үгүй, сэтгэл зурж буй гуниг, дэвэргэн хүслээ хуваалцах хүнийг эгч гэнэ. Хамгийн царай муутай, халтар, бүдүүрсэн, уйлсан, муухай аашилсан үед үргэлж өхөөрдөн хайрладаг хүнийг эгч гэнэ. Түрүүлж ярих, түрүүлж буулт хийх, түрүүлж уучлал гуйн аргадах энэ бүхнийг та надад үйлдлээрээ үлгэрлэсэн.Хувцас хунар, эдлэл хэрэгслийн шинийг та л үргэлж хэрэглэдэг гэж атаархан, өөрөө болохоор том төмснүүдийг арилгадаг хэрнээ надаар хамгийн жижиг ногоонуудыг арилгуулдаг гэж гоншгонож, найзуудтайгаа тоглохдоо жийлээ гээд үргэлж хов зөөж гүйсэн, хамт тоглож байгаад айлын хүүхдийн толгой хагалчхаад жорлон дотор нуугдан уйлж байсан балчирхан хүүхэд нас тэртээ алсран үлджээ.

Харин бид тус тусдаа онхи ондоо хүмүүс болж төлөвшжээ. Гэвч одоо л би таныг өрөвдөж бас ойлгож хамгаас ихээр санаж бас хайрлаж байна,бага дүүгээ асрах, балчирхан биендээ ахадсан гэрийн ажлуудыг загнуулан байж нугалах, нууцаа,гунигаа, над шиг дэлгэж ярих эгчгүй хичнээн олон зүйлийг дотроо хадгалж, гомдож хожим хүний нутагт юуг эс туулж өдий зэрэгтэй яваа болоо гэхээс.

Бусад таныг амжилтгүй бүтэлгүй, хувиа хичээгч хэмээн эндүүрсэн ч “би хэнээс юу г хүлээхгүй, өөрийн амьдралыг өөрөө босгоно” гэж гүрийдэг, нийгмээс тулгадаг элдэв дүрмийг огтхон ч тоохгүй өөрийн дүрмээр амьдардаг, гэхдээ үргэлж чигч шударга, даруу боловч дайчин,ажилсаг, түрүүлж буулт хийдэг зангаараа намайг хийгээд найзуудаа гайхшруулдаг.

Өөрийгөө ертөнцийн төв мэт давруу загнаж, таныг сэтгэлийг ойлгохгүй тоомжиргүй загнаж дусал нулимс хорон үгсээр“шантаажилж” байсан тэнэгхэн дүүгээ уучлаарай. Төгс хүн гэж байдаггүй болохоор бидэнд супер эгч заяадаг байх. Та төгс биш ч тань шиг нь хаана ч үгүй. Хайртай шүү. Хүсэл мөрөөдлийнхөө тэмүүлээд байгаарай. Юу ч таныг зогсоож дийлэшгүй эрч хүчтэй яалаа даа та. үргэлж би дэргэд чинь байх болноо.

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet