Улиралд ганц шил шар айраг ууж, жилд нэг л цамц худалдан авъя тэгэх үү!

Explore with Jinji
3 min readJun 16, 2019

--

үгүй гэсэн нэгнийгээ бүү шахаарай плийз…

Таны өглөөний цай чанахаар авсан нэг хайрцаг сүүг 3 литр усаар, урд шөнө найзуудтайгаа уулзаад уусан шил шар айргийг 168 литр усаар, таны өмсөж буй футболкыг үйлдвэрлэхэд 4,100 литр ус, таны ууж буй нэг аяга кофег (125ml) тариалахын тулд 130 литр ус зарцуулдаг гээд бод доо?

Буруу зүйл хэвлээд базаж хаясан нэг хуудас цаасыг үйлдвэрлэхэд 9,8 литр ус, нэг жилд уух 3 литр дарсыг 3,018 литр усаар үйлдвэрлэж мөн хугацаанд идэх хагас кг шоколадны какаог тариалахад 11,999 л ус зарцуулдаг. Ийм баримт анх олж уншаад итгэж ядан “гүүгл”-дээд хэд хэдэн эх сурвалжаас ижил тоо олж хараад ихэд цочирдож билээ. Сэтгэл гонсойх зүйл мөн цөөдөж хэмээн уншигч авхай танд санагдах авч өнөөдөр бид хэрэгцээнээсээ хэтийдсэн хэрэглээтэй, хичнээн ухамсаргүй амьдарч буйгаа санацгаая гэх үүднээс бичиж сууна.

“Ганц чи шоколад, кофе, шар айраг, хувцасны худалдан авалтаа багасган, шүршүүрт ордог болсноор юу өөрчлөгдөх юм, үйлдвэрлэл явагддаг зарчмаараа явагдан, бараа борлуулагдаж, ус урссаар л байх болно” хэмээнэ найз маань хэлж билээ. Тэгвэл би ингэж тайлбарлах гэж хичээе.

заримдаа хүмүүс чамайг ойлгохгүй үед… хха :P

Та онгоцоо дүүргэж байгаад усанд ордог бол 265 литр ус зарцуулдаг. Харин 10 минут шүршүүрт орж заншсанаар гэж 37–90 литр ус зарцуулах буюу ваннд хэвтсэнээс хоёроос долоо дахин бага ус хэрэглэх боломжтой. Бид ундны усаа жорлон руу урсгаж, машинаа угааж байхад ундандаа бохир ус хэрэглэснээс үүдэн дэлхий дээр цагт тутамд 200 хүүхэд хорвоог орхидог. Мөн 780 сая хүн усны хомсдолтой бүс нутагт амьдарч байна.

Би ганцаараа кофе, шоколад, шар айраг , цаас, хувцасны хэрэглээгээ багасан масс үйлдвэрлэлийг дэмжихгүй байснаар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг мэдээж багасгаж чадахгүй. Харин бусдад нөлөөлж, хамтдаа ухамсарласнаар багагүй өөрчлөлтийг бий боломжтой, найзууаа!

Бид өнөөдрийнх шиг хэрэгцээнээсээ хэтийдсэн зүйл рүү тэмүүлж, “ хурдан хэрэглэгч” /хувцас, эдэлж хэрэглэж буй зүйлээ удаан хэрэглэдэггүй, даруй шинэчилдэг/ хэвээр байвал байгальд ээлгүй масс үйлдвэрлэл оршсоор л байна. Жишээ нь би хувцас, кофе, шар айраг худалдан авахгүй багагүй хугацааг өнгөрөөж, сүүлийн нэг сар шүршүүрт орж байна. Ийм байдлаар үеийнхээ /20–24 насны/ 245 мянган монгол залуусын 0.2 хувьд энэ уриалгыг хүргэж чадвал 490 хүн масс үйлдвэрлэлийг дэмжихгүй байж үйлдвэрлэлд зарцуулагдах усны хэмжээг өчүүхэн ч болов багасгах болов уу…

Ганц бидний амьдраад буцах дэлхий биш гэдгийг ухамсарлан, хойч үедээ эрүүл аж төрөх орчин, ундны усны нөөцийг үлдээх хариуцлага та бидэнд тулгараад байна… Харин одоо та ус их хэмжээгээр ашигладаг масс үйлдвэрлэлийг дэмжихгүй, өдөр тутмын амьдралдаа ус хэмнэх бяцхан өөрчлөлтийг хийж чадах уу? Хожим бид хэр их зүйл хэрэглэж, идэж ууснаар бус өөртөө ямар дадлыг хэвшүүлж, хичнээн хүнд эерэгээр нөлөөлж чадсанаар өөрсдийгөө болов уу?

Усны тухай баримтын эх сурвалж: Seametrics.com, Theguardian.com

--

--

Explore with Jinji
Explore with Jinji

Written by Explore with Jinji

Passionate about sustainability, reading, traveling and singing in the shower. Motto: “Let's discover" #adventureseeker #worldwanderer #bookworm

No responses yet