Чин сэтгэлийн хоолны жор
Зиа өнөөдөр сайхан амттай, ер бусын хоол хийх жор хуваалцмаар санагдлаа.
Орц гэвээс: 1 ширхэг өглөөний мэнд
2 ширхэг өдрийн мэнд
3ш сайхан нойрсоорой
Ахиухан шиг сайн харилцаа холбоо
1 чимх нинжин сэтгэл
2 атга инээмсэглэл
Ердийн хэмжээгээр эелдэг зан
1 хоолны халбага тэвчээр
анхаар: орцыг бүгдийн сэтгэл дотроосоо авдаг юм шүү.
Заавар:
Угаах хэрэггүй дээ угаасаа цэвэр байгаа.Сэтгэл дотроо бүгдийн аажуухаан холино.Зуурмагаа бэлэн болонгуут мөрөөдлийн савруугаа султгаад зөөлөн гал дээр болгоно. Сайхан үнэр хамар цоргиож эхэлмэгц дээрээс нь хайраар чимэглээрэй. Бага зэрэг солонгын өнгө нэмж цацаж болно. Харин одоо өдөржин амтархан идээрэй, гэснээс ганцаараа биш хүн бүхэнтэй хуваалцснаар улам арвижина. Баяртай, гунигтай, өвдсөн, гуньсан, ганцаардсан, урам хугарсан, эрч хүч ундарсан, хайраар бялхсан, аз гийсэн гээд өдөр болгон дээрх жорыг баяжуулан амтат хоолоо хийхээ мартуузай…